Интермед эмнэлгийн лабораторийн тасаг нь клиник хими (биохими, иммунологи, гематологи, биеийн шингэний шинжилгээнүүд), микробиологи, молекул биологи, болон эмгэг судлалын гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр холбогдох шинжилгээнүүдийг хийж, өвчин эмгэгийн оношилгоонд эмч, эмнэлгийн ажилчид болон эпидемиологи судлаачидтай хамтран ажиллаж байна.
Тус эмнэлэг нь лабораторийн цогц үйлчилгээндээ Японы Sysmex, Швейцарын Roche, Германы Leica, Францын Biomerieux брэндийн хамгийн сүүлийн үеийн анализаторуудыг ашигладаг.
Тус тасгийн нарийн мэргэшсэн эмч, техникчдийн баг “Эрүүл мэндийн лаборатори, Чанар ба чадавхад тавих шаардлага” MNS ISO 15189:2015 стандартын шаардлага, JCI байгууллагын олон улсын магадлан итгэмжлэлийн шаардлагуудад нийцүүлэн чанар болон аюулгүй байдлын менежментийн системийг үр дүнтэй, идэвхтэй хэрэгжүүлж, 7 хоногийн өдөр бүр 24 цагийн турш үйл ажиллагаа явуулан, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлэхээр зорин ажилладаг билээ.
Манай лабораторийн тасаг нь чанарын дотоод хяналтыг тогтмол хийхийн зэрэгцээ үндэсний болон Австрали, Английн лабораториудын чанарын гадаад хяналтын тогтолцоонд хамрагдсанаар өөрийн эмнэлэг дээр хийсэн шинжилгээнд хөндлөнгийн хяналт хийлгэж чанарын баталгааг ханган ажиллаж байна.
Чанарын гадаад үнэлгээнд хамрагдаж буй хөтөлбөрүүд:
- Австралийн Эмгэг судлаачдын Рояль коллежийн чанарын хяналтын хөтөлбөр – RCPAQAP-Royal College of Pathologists of Australasia Quality Assurance Programs
- ЭМЯ болон Япон улсын Сисмекс корпорацитай хамтарсан үндэсний чанарын гадаад үнэлгээний хөтөлбөр – MEQAS – Mongolian Еxternal Quality Assurance System
- Иммуногематологийн чанарын гадаад үнэлгээний үндэсний хөтөлбөр
- Цус сэлбэлтээр дамжих халдвар илрүүлэх ийлдэс судлалын шинжилгээний үндэсний хөтөлбөр
- Английн олон улсын чанарын хяналтын тогтолцоо – RIQAS – Randox International Quality Assurance System
- Австралийн үндэсний лавлагаа лабораторийн чанарын хяналтын хөтөлбөр – NRL Quality Assurance Programs – National Reference Laboratory Quality Assurance Programs
- ХӨСҮТ-ийн Нян судлалын Чанарын гадаад хяналтын хөтөлбөр
Тусламж үйлчилгээний онцлог:
- Олон улсын JCI магадлан итгэмжлэл болон MNS ISO 15189:2015 стандартын магадлан итгэмжлэлд амжилттай хамрагдсанаар үйлчлүүлэгчийн чанар аюулгүй байдалд чиглэсэн лабораторийн үйл ажиллагааг нэвтрүүлж чадсан.
- Ковид 19 оношилгооны цэгээр сорьц цуглуулан, мобайл лабораторид PCR түргэвчилсэн шинжилгээ хийж байна.
- Шинжилгээний хариуг англи болон монгол хэл дээр авах боломжтойгоос гадна шинжилгээний хариу гарсан мэдээлэл утсанд мессежээр очиж, хариугаа интернетээс шууд харах үйлчилгээг нэвтрүүлсэн.
- Үйлчлүүлэгчийн мэдээлэл насан туршид нь хадгалагдах тул үйлчлүүлэгч давтан бүртгүүлэх шаардлагагүй.
- Монгол улсад хийгддэггүй нарийн шинжилгээнүүдийг Солонгос улсын SCL (Seoul Clinical Laboratory) лабораторит сорьц илгээж (600 орчим шинжилгээний үзүүлэлтүүдээс сонголт хийн) шинжилгээ хийлгэх бүрэн боломжтой.
- Лабораторийн бүх үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлж чадсан.
- Үйлчлүүлэгчийн хүсэлтээр болон эмгэг судлалын шинжилгээний шаардлагатай тохиолдлуудад Япон улсын Камеда Медикал Центер (Kameda Medical Center) – ийн эмгэг судлаач эмч нараас санал авч хамтран ажилладаг.
Тусламж үйлчилгээ
Клиник химийн шинжилгээ
- Цусны ерөнхий шинжилгээ, цусны бүлэг, хувийн тохироо
- Цусны бүлэгнэлтийн шинжилгээ
- Шээсний ерөнхий шинжилгээ
- Биохимийн шинжилгээ
- Цусны хийн шинжилгээ
- Цус болон шээсний осмос чанар тодорхойлох
- Шээсэнд зарим төрлийн эмийн бодис илрүүлэх
- Харшлын шинжилгээ
- Биеийн шингэний ерөнхий шинжилгээ
- Өтгөнд далд цус илрүүлэх
- Өтгөнд хеликобактерийн антиген илрүүлэх болон амьсгалын уреаза сорилоор хеликобактер илрүүлэх
- Иммунологийн шинжилгээ
- Зүрхний үйл ажиллагаа
- Бамбай булчирхайн үйл ажиллагаа
- Эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүдийн бэлгийн дааврын шинжилгээ
- Хавдрын маркерууд
- TORCH халдвар, ургийн хоёрлосон, гурвалсан тестүүд
- Элэгний вирусийн маркерууд
- Аутоиммуны эмгэг оношилгоо
- Ясны бодисын солилцоо
- ДОХ, тэмбүү илрүүлэх
- Ковид 19 халдварын эсрэг бие илрүүлэх
Молекул биологийн шинжилгээ
- Элэгний вирус тоолох шинжилгээ (HCV-RNA, HBV-DNA)
- Бэлгийн замын үүсгэгчдийг тодорхойлох PCR шинжилгээ (заг хүйтэн, хламиди, микоплазм, уреаплазм, гарднерелла, хүний папиллома вирус)
- Амьсгалын замын сорьцоос M.pneumoniae илрүүлэх PCR шинжилгээ
- Ковид 19 халдварын PCR шинжилгээ
- Амьсгалын замын 20 төрлийн халдварын үүсгэгчийг илрүүлэх PCR шинжилгээ
Микробиологийн шинжилгээ
- Төрөл бүрийн эмнэлзүйн сорьцоос бактер, мөөг өсгөвөрлөж антибиотикт мэдрэг чанар тодорхойлох
- Ходоодны биопсийн эдээс Хеликобактерийг өсгөвөрлөж антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлох
- Үтрээний түрхцийн микроскоп шинжилгээ
- Жирэмсэн үед хийх В бүлгийн стрептококкийн (GBS) илрүүлэг (screening) шинжилгээ
- Хамар, залгиур, цавины арчдаснаас метициллинд тэсвэртэй Staphylococcus aureus (MRSA)-ийг илрүүлэх (screening)
- Өтгөн болон шулуун гэдэсний арчдаснаас Ванкомицинд тэсвэртэй энтерококк (VRE) илрүүлэх (screening)
- Амьсгалын замын сорьцоос томуугийн А ба B хэв шинжийн вирус, аденовирус, Respiratory synсytial вирусийн антиген илрүүлэх
- Хамар-залгиурын арчдаснаас SARS-CoV-2 вирусийн антигенийг илрүүлэх
- Өтгөнд шимэгч хорхойн өндөг, хялгасан хорхойн өндөг, ротавирус, аденовирус, норовирус, Cryptosporidium parvum/Giardia lamblia/Entamoeba hystolitica, Campylobacter jejuni/coli-ийн антиген, С.difficile-ийн А/B хор илрүүлэх
Эд, эсийн шинжилгээ
- Мэс заслаар тайрагдсан (бүтнээр болон хэсэгчлэн) эмгэг үүсгэврийг шинжлэх
- Хатгалтаар авсан эдийн шинжилгээ (хөх, элэг, уушги, нойр булчирхай гэх мэт)
- Эсийн шинжилгээ (умайн хүзүү, хөх, бамбай, булчирхай, тунгалгийн булчирхай, шээс, үений шингэн, хэвлийн болон цээжний хөндийн гэх мэт)
- Уушги, улаан хоолой, ходоод, нарийн гэдэс, бүдүүн шулуун гэдэс, давсаг, түрүү булчирхай зэрэг эрхтний дурангаар авсан эдийн шинжилгээ
- Хавдрын иммуногистохимийн шинжилгээ (хөх уушги гэх мэт)