Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Интермед Цогтцэций клиник

Интермед эмнэлэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Өмнөговь аймгийн иргэдэд олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор Цогтцэций сумын Цэций хороололд өөрийн салбар клиникээ албан ёсоор нээлээ.

“Интермед – Цогтцэций” салбар клиникт Интермед эмнэлэгт мөрддөг үндэсний болон олон улсын бүхий л стандарт, журмуудыг хэрэгжүүлж Интермед төв эмнэлэгтэй ижил түвшний чанар, стандартын үйлчилгээг үзүүлэхээс гадна цахим системээр холбогдож оношийн баталгаажилт, нарийн мэргэшлийн зөвлөгөөг цахимаар авах боломжтой юм.

Интермед Цогтцэций клиник салбарт дараах төрөлжсөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

· Дотор (уушги, хоол боловсруулах)

· Хүүхдийн тусламж үйлчилгээ

· Эмэгтэйчүүд

· Сувилахуйн үйлчилгээ

· Урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө

· Дүрс оношилгоо (хэт авиан оношлогоо, рентген зураг)

· Лабораторийн шинжилгээ

· Өдрийн эмчилгээ

 

Интермед тэв эмнэлгийн үндсэн үнээс 20% хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой. 

Цагийн хуваарь:

Даваа-Баасан: 09:00-18:00

Бямба 09:00-14:00

Нямд амарна

Утас: 7748-1111

Байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум 46047,Өгөөмөр 4-р баг, Цэций хороолол, 11-р байр 1-1 тоот