.

Интермед Сүхбаатар клиник

Интермед эмнэлэг үүсгэн байгуулагдсаны 7 жилийн ойг тохиолдуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнийхээ хүртээмжийг сайжруулах зорилгоор Сүхбаатар дүүргийн иргэдэд илүү ойртон, тухайн бүсэд өөрийн салбар клиникээ нээлээ.

Интермед Сүхбаатар клиник салбарт дараах төрөлжсөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

  • Эмэгтэйчүүд (охид, дотоод шүүрэл, жирэмсэн, төрсний дараах хяналт)
  • Дотрын эмч (хоол боловсруулах замын эмгэг)
  • Хүүхдийн тусламж, үйлчилгээ
  • Нүдний эмч
  • Байгууллагын урьдчилан сэргийлэх болон хөдөлмөрийн эрүүл мэндийн багцийн үзлэг
  • Лабораторийн шинжилгээ
  • Зүрхний бичлэг
  • 24 цагийн холтер
  • Рентген ( X-RAY)
  •  ЭХО (хэвлий, хөх, бамбай булчирхай, түрүү булчирхай, зөөлөн эд)
  • Сонсголын бичлэг
  • Уушигны багтаамж тодорхойлох/ спирограмм
  • Өдрийн эмчилгээ

Энэхүү салбар клиник нь Интермед эмнэлэгт мөрдөгддөг бүхий л стандарт, журмуудыг хэрэгжүүлэн ижил төвшний үйлчилгээ үзүүлэхээс гадна тус эмнэлгийн эмч, сувилагч нарын баг ажиллаж байгаагаараа онцлог юм.

Үзлэг, ЭХО шинжилгээ 20% хөнгөлөлттэй.

Цагийн хуваарь:

  • Даваа-Баасан: 08:00-17:00
  • Бямба, Нямд амарна.

Утас: 7709-1111

Байршил: Сүхбаатар дүүрэг 1-р хороо, 13-р хороолол, Г. Чагдаржавын гудамж, 46-р байр, 1-р давхар.

Verified by MonsterInsights