Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Интермед эмнэлгийн Ангиографийн оношилгоо, эмчилгээний тасаг нь сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай, олон улсын стандартад нийцсэн иж бүрэн багаж, тоног төхөөрөмж, хэрэгслээр тоноглогдсон бөгөөд нарийн мэргэшсэн, олон жилийн дадлага туршлагатай чадварлаг эмч, мэргэжилтнүүдийн баг судсан дотуурх оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Интермед эмнэлэг ангиографийн тусламж үйлчилгээндээ Phillips фирмийн Allura Xper загварын хоёрлосон рентген хоолой, хосолмол удирдлагын систем, инвазив зүрх судасны хяналтын систем, судасны дүрсний ялгарал сайтай 60 инчийн хяналтын дэлгэц зэрэг дэвшилтэт техникийн үзүүлэлт бүхий рентген-ангиографийн иж бүрэн аппаратыг ашигладаг.

АНУ, Япон, Европ, Өмнөд Солонгос зэрэг дэлхийн олон улсад өргөн хэрэглэгддэг өндөр зэрэглэлийн, чанартай катетер, чиглүүлэгч, стент, баллон ашиглан зүрх судасны ангиографийн оношилгоо, эмчилгээг хийж байгаа бөгөөд Монгол улс болон олон улсын даатгалын хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчлүүлэх боломжтой.

Мөн та оношилгоо, эмчилгээний өмнө болон дараа зүрх судас, ангиографийн эмчийн үзлэгт хамрагдаж, зөвөлгөө авч, хяналтанд байх боломжтой.

Тусламж үйлчилгээ

Зүрх

  • Титэм судасны оношилгооны ангиограф /Coronary diagnostic angiography/
  • Титэм судасны нарийслыг баллоноор тэлэх, стент тавих эмчилгээ /Coronary angioplasty and stenting/
  • Зүрхний титэм судасны архаг бөглөрлийг сэтгүүрдэж нээх, стент тавих эмчилгээ /CTO coronary angioplastry/
  • Зүрхний хэм тохируулагч – Пэйсмэйкер тавих эмчилгээ /Pacemaker placement/
  • Гүрээний судасны оношилгооны ангиограф /Carotid diagnostic angiography/
  • Гүрээний судасны нарийслыг тэлэх эмчилгээ /Carotid angioplasty/

 

Цээж, хэвлийн хөндий

  • Бронхийн артерийг бөглөх эмчилгээ /Bronchial artery embolization/
  • Төвийн венд гемодиализын гуурс байрлуулах /Tunnel catheter placement/
  • Төвийн венд хими эмчилгээний гуурс байрлуулах /Chemotherapy port placement/
  • Радио долгионоор цуллаг эрхтэнүүдийн хавдрыг түлэх эмчилгээ /Radiofrequency Ablation – RFA/
  • Элэгний хавдрын тэжээгч судас бөглөх эмчилгээ /Transarterial chemoemobolization – TACE/
  • Үүдэн вен бөглөх эмчилгээ /Portal vein embolization/
  • Гүрээний венээр дамжуулан элэгнээс эд авах шинжилгээ /Transjugular liver biopsy/
  • Гүрээний венээр дамжуулан элэгний венийг үүдэн вентэй холбох эмчилгээ /Transjugular Intrahepatic portosystemic shunt/
  • Цөсний замд урсгуур гуурс байрлуулах /Percutaneous transhepatic billiary dranage – PTBD/
  • Цөсний замын холангиографийн шинжилгээ /Percutaneous transhepatic cholangiography – PTC/
  • Ходоодны өргөссөн венийн судсыг баллон ашиглан бөглөх эмчилгээ /Balloon-occluded retrograde transvenous obliteration of Gastric Varices – BRTO/
  • Доод хөндийн венд фильтр тавих /Vena cava filter placement/

Бага аарцгийн хөндийн эрхтнүүд

  • Бөөрний артерийн судасны нарийсал шалгах оношилгооны ангиограф /Renal artery diagnostic angiogrpaghy/
  • Бөөрний артерийн судас бөглөх эмчилгээ /Renal artey embolization/
  • Бөөрөнд гуурс тавих /Percutaneous nephrostomy/
  • Умайн артери бөглөх эмчилгээ /Uterine artery (fibroid) embolization – UAE/
  • Өндгөвчний өргөссөн венийн судасны нарийслыг тэлэх эмчилгээ /Ovarian vein embolization (OVE)
  • Варикоцелийг бөглөх эмчилгээ /Varicocele embolization – VE/
  • Түрүү булчирхайн хоргүй хавдарын үед түрүү булчирхайн артер бөглөх эмчилгээ /Prostatic artery embolization/

 

Бусад

  • Төвийн болон мөчдийн венийн судасны нарийслыг тэлэх эмчилгээ /Central and extremity venoplasty/
  • Мөчдийн судасны оношилгооны ангиограф /Peripheral vascular diagnostic angiography/
  • Мөчдийн судасны нарийслыг тэлэх эмчилгээ /Peripheral vascular angioplasty/
  • Захын судасны эмгэг сүлжээрлийн склероз эмчилгээ /Peripheral vascular malformation sclerotherapy/
  • Дүрсийн хяналттай биопси буюу эд, эсийн шинжилгээ /Imaging guided biopsy/
Шинэ ажлын байр 200+