Интермед эмнэлгийн Урологийн тасаг нь бөөр, шээсний замын эрхтэн тогтолцооны мэс заслын эмгэгийн оношилгоо, эмчилгээг олон улсын стандарт, удирдамжийн дагуу сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан хийж тусламж үйлчилгээ үзүүлдэг.
Тусламж үйлчилгээ
Тасаг дараах тусламж, үйлчилгээг үзүүлдэг:
Дурангийн аргаар хийгдэх мэс засал:
- Бөөрний мэс засал /Бөөр болон шээлэйн хортой, хоргүй хавдар, бөөрний тэвш, шээлэйн төрөлхийн болон олдмол эмгэг/
- Түрүү булчирхайн мэс засал /Түрүү булчирхайн хортой хавдар, түрүү булчирхайн томролын мэс засал/
- Давсагны мэс засал /Давсагны хортой, хоргүй хавдар, давсаг үтрээний цойрол, шээс задгайрал, давсаг үтрээний унжилт/
- Шээсний сүвний мэс засал /Шээсний сүвний нарийсал, шээсний сүвний хортой болон хоргүй хавдар, төрөлхийн эмгэг/
Бусад:
- Шээс задгайрах эмгэгийн мэс засал
- Бэлэг эрхтний мэс засал /пироны өвчин, бэлэг эрхтний ургацаг, хортой болон хоргүй хавдар/
- Төмсөг болон төмсөгний дайврын мэс засал /варикоцеле, дайврын хортой болон хоргүй хавар/