Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Мэдээгүйжүүлгийн тасаг нь орчин үеийн эмнэлгүүдийн мэдээгүйжүүлгийн практикт ашиглагдаж төрөл бүрийн мэс заслын үеийн мэдээгүйжүүлэг, мэс заслын дараах өвдөлт намдаалтыг олон улсын стандарт, удирдамжийн дагуу, эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг ханган үзүүлж байна.

Насанд хүрэгч, хүүхдэд хийгдэх мэс засал эмчилгээний үеийн ерөнхий болон бүсчилсэн мэдээгүйжүүлэг, цочмог болон архаг өвдөлт намдаалт, ажилбарын үеийн тайвшруулалтыг эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг ханган, орчин үеийн хяналтын болон эмчилгээний зөвлөмж, нотолгоонд тулгуурлан үзүүлдэг.

Тусламж үйлчилгээ / Medical services

Мэдээгүйжүүлгийн дараах аргуудыг өргөн ашиглаж байна.

Ерөнхий мэдээгүйжүүлэг
Бүсчилсэн мэдээгүйжүүлэг:
• Нугасны хөндийн мэдээгүйжүүлэг
• Нугасны хатуу хальсны гаднах хөндийн мэдээгүйжүүлэг
• Мөчдийн мэдрэлийн хоригууд
• Их биеийн хоригуудыг хэт авиа болон мэдрэл сэдээгчийн хяналттайгаар хийж байна.

Өвдөлт намдаалт:
• Төрөлтийн өвдөлт намдаалт: нугасны хөндийн, нугасны хатуу хальсны гаднах хөндийн, хавсарсан
• Хагалгааны дараах өвдөлт намдаалт: мөчдийн болон их биеийн мэдрэлийн хоригууд

Ажилбарын тайвшруулалт:
• Хоол боловсруулах замын дурангийн оношилгоо, эмчилгээний үеийн тайвшруулалт
• Мэс ажилбарын үеийн тайвшруулалт
• Хүүхдийн болон насанд хүрэгчдийн MRI шинжилгээний үеийн тайвшруулалт
• Улаан хоолойгоор хийх зүрхний ЭХО шинжилгээний үеийн тайвшруулалт