Зүрх судасны эмч Э.Энхжаргал: Цусан дахь өөх тосны тэнцвэргүй, хэвийн бус байдал буюу дислипидеми нь зүрх судасны өвчлөл үүсэх шалтгааны нэг юм.
JACC – Journals of the American College of Cardiology сэтгүүлд 2022 оны жилийн эцсийн байдлаар 100000 хүн амд эзлэх зүрх судасны өвчлөл, эрсдэлийн тархалтыг гаргахад Монгол улс ЗСӨ, эрсдэлийн тархалт өндөртэй гарсан байгаа нь доорх зурагт харагдаж байна.
Харин 2021 оны эрүүл мэндийн үзүүлэлтийн тархалтын судалгаанд Монгол улсын хэмжээнд зүрх судасны тогтолцооны өвчлөлийн улмаас жил бүр 5500-6000 хүн нас барж байгаа бөгөөд ЗСӨ, тархины цус харвалт, бусад зүрх судасны тогтолцооны өвчин ба ЗШ дийлэнхи хувийг эзэлж байна.
ЗСӨ-нийг үүсгэдэг дийлэнхи шалтгааны нэг болох дислипидеми нь ийлдэс дэх липидийн хэвийн бус хэмжээ бөгөөд хортой холестролын ихсэлтээр эсвэл ашигтай холестролын бууралтаар илэрдэг. Энэхүү өвчнийг бид доорхи липидийн багц шинжилгээгээр илрүүлэх боломжтой.
Липидийн багц шинжилгээ – Нийт холестрол, ТГ, ИНЛП-Х ба БНЛП-Х
ЗСАӨ – зүрх судасны атеросклероз өвчин – Зүрхний титэм, тархины болон захын артерийн судасны өвчин. Эмнэл зүйн хэлбэрүүд нь зүрхний шигдээс, цээжний бах, тархины шигдээс, захын артерийн өвчин хамаарна.
Липид – өөхний хүчил болон тэдний дайвар бүтээгдэхүүнээс бүрдсэн, усанд уусдаггүй молекулууд
Хэн эрт илрүүлэгт хамрагдах вэ?
Доорхи эрсдэл бүхий 35 ба түүнээс дээш насны бүх эрэгтэйчүүд, 45 ба түүнээс дээш насны бүх эмэгтэйчүүд болон ЗСАӨ-ний эрсдэлт хүчин зүйлтэй 20-34 насны эрэгтэйчүүд ба 20-44 насны эмэгтэйчүүд
ЗСАӨ-ний эрсдэлт хүчин зүйлүүд:
- Хөдөлгөөний хомсдол
- Буруу хооллолт
- Илүүдэл жин ба таргалалт
- Артерийн гипертензи
- Чихрийн шижин
- Тамхи татах
- Удамшлын өгүүлэмж
Зүрх судасны өвчнөөр ойрын 10-н жилийн хугацаанд өвчлөх эрсдэлийг SCORE үнэлгээгээр үнэлдэг.
Ингэхдээ доорх графикт харуулснаар артерийн дээд даралт болон цусан дахь холестеролын хэмжээ, тамхи татдаг эсэхээр үнэлнэ.
(SCORE-н график: Нас, хүйс, тамхи татдаг эсэх, артерийн дээд даралт, нийт холестерол зэрэг эрсдэлт хүчин зүйлд тулгуурлан зүрх судасны эрсдэл өндөртэй орнуудын хүн амын дунд нас барах зүрх судасны өвчлөлийн 10 жилийн эрсдэл. SCORE = Systematic Coronary Risk Estimation)
ЗСӨ-өөр өвдөх 10-н жилийн эрсдэл:
- Low – <5 percent /Бага/
- Intermediate – 5 to ≤10 percent /Дундаж/
- High – >10 percent /Өндөр/
- Very High – ≥20 percent /Маш өндөр/
Лабораторит үздэг липидийн багц шинжилгээнүүдийн хэвийн хэмжээ:
Нийт холестрол ммол/л (мг/дл) | Тайлбар |
≤5.2 (≤200) | Хэвийн |
5.3-6.1 (201-239) | Бага зэрэг ихэссэн |
6.2-7.4 (240-289) | Өндөр |
≥7.5 (≥ 290) | Маш өндөр |
БНЛП-Х ммол/л (мг/дл) | Тайлбар |
<2.6 (<100) | Хэвийн (илүү тохиромжтой) |
2.6-3.3 (101-130) | Хэвийн |
3.4-4.1 (131-160) | Ихсэх хандлагатай |
4.2-4.8 (161-189) | Өндөр |
≥4.9 (≥ 190) | Маш өндөр |
Триглицерид ммол/л (мг/дл) | Тайлбар |
<1.7 (<150) | Хэвийн |
1.7-2.2 (151-199) | Ихсэх хандлагатай |
2.3-5.6 (200-499) | Өндөр |
>5.6 (> 500) | Маш өндөр |
ИНЛП-Х ммол/л (мг/дл) | Тайлбар |
1-1.6 (40-60) | Хэвийн |
<1.0 (<40) | Бага |
>1.6 (>60) | Их |