Мэдээллийн ажилтан
+976 77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол Улс
Search
Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Уламжлалт Анагаах Ухааны кабинет нь УАУ-ны эмнэлзүйн удирдамж стандартын дагуу амбулаторийн болон хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэд УАУ-ны тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Монголын УАУ-ны “Язгуурын үндэс”-д хий, шар, бадган буюу 3 махбод, 7 тамир, 3 хир харьцангуй тэнцвэртэй байвал дүр эс урвасан буюу бие эрүүл оршино гэж заасан байдаг. Дүр урвасан буюу өвчин гэдэг нь гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр эдгээрийн харьцангуй тэнцвэрт байдал алдагдах зүй тогтол юм. Өвчнийг үүсгэх ерөнхий шалтгаан нь уур, мунхаг, шунал тачаангуй зэрэг сэтгэлийн 3 хор юм.

“Анагаах ухааны дөрвөн үндэс” судрын Номлохуй үндэст “Хамаг амьтан амгалан орших бөгөөд явдал мөр нь ч бас амгалан бол мунхаг төгөлдөр өвчнөөс хагацах нь хол биш” гэж номлосон байдаг. Өөрөөр хэлбэл сэтгэл амгалан байх нь эрүүл байхын эх үндэс бөгөөд хамгийн дээд жаргал юм.

Хүний биеийн аливаа нэг өвчин бол зөвхөн тухайн эрхтний эмгэг биш, бүх биеийн дотоод орчны эмгэг буюу биеийг бүхэл бүтэн цогц гэж авч үздэг нь дорно дахины анагаах ухааны өвөрмөц онцлог юм. Дорно дахины анагаах ухаан хүний эрүүл байлгах зарчмыг дараах байдлаар томьёолсон байдаг.Үүнд:

  1. Сэтгэл амар амгалан байх
  2. Зөв хооллох
  3. Бие хэл сэтгэлийнхээ үйлийг биеийн өвөрмөц чанар, нас, цаг улирлын онцлогт тохируулах
  4. Идээ ундаа, явдал мөрөө биеийн өвөрмөц чанар, нас, цаг улирлын онцлогт   тохируулах
  5. Зөв унтаж амрах
  6. Хүрээлэн байгаа орчны нөлөөлөл эерэг байх
  7. Махбод тэгш байх эдгээр зарчмыг өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгож чадвал өвчингүй эрүүл байх тухай заажээ.
Тусламж үйлчилгээ

Үзлэг оношилгоо:

  • Уламжлалт анагаах ухааны үзлэг оношилгоо, судас барих
  • Гар заслын үзлэг оношилгоо

Үндсэн тусламж үйлчилгээ:

  • Зүү эмчилгээ
  • Бариа засал эмчилгээ
  • Бумба эмчилгээ /гулгуур, энгийн, галтай/
  • Төөнүүр эмчилгээ
  • Гар засал эмчилгээ

Ерөнхий тусламж үйлчилгээ:

  • Үндсэн зургаан өвчний оношилгоо, эмчилгээ
  • Хурмал болон архаг өвчний оношилгоо, эмчилгээ
  • Цул савын өвчний оношилгоо, эмчилгээ
  • Эрэгтэйн өвчний оношилгоо, эмчилгээ
  • Хэсэг бусга өвчний оношилгоо, эмчилгээ
  • Эмэгтэйн өвчний оношилгоо, эмчилгээ
  • Сэтгэцийн болон саа өвчний оношилгоо, эмчилгээ
  • Шим авахуулах эмчилгээ

Голчлон хийгдэж буй тусламж үйлчилгээ:

  • Мэдрэлийн гаралтай эмгэгүүд /нурууны мэдрэл, суудлын мэдрэлийн үрэвслүүд, нүүрний мэдрэлийн саажилт г.м/
  • Хүзүү, нурууны өвдөлт
  • Тархины доргилт
  • Толгой өвдөлтүүд
  • Нойргүйдлийн эмчилгээ
  • Стресс тайлах эмчилгээ
  • Стрессийн шалтгаант хэвлийн таргалалт
  • Голын хий, савны хий өвчний эмчилгээ
  • Бөөрний тамир сайжруулах эмчилгээ
  • Артерийн даралт ихдэлт
  • Тархины цус харвалтын дараах эмчилгээ
  • Сарын тэмдгийн хямралууд
  • Жирэмсний төрөлт сэдээх, ургийн байрлал засах эмчилгээ
  • Жирэмсний хордлого
  • Ахар сүүл, таазны өөрчлөлтийг оношлох, засах

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба