Интермед эмнэлгийн Чих Хамар Хоолой (ЧХХ)-н тасаг нь хүүхэд болон насанд хүрэгчдийн чих, хамар, хоолойн өвчин, эмгэгийг Германы “Otopront” брэндийн “Basic plus” иж бүрдэл болон уян, хатуу дуран ашиглан оношилгоо, эмчилгээг хийж байна. Мөн Чих, хамар, хоолой – Толгой, Хүзүүний байрлалтай хортой, хоргүй өвчин үүсгэвэр, эмгэгийн олон улсын жишигт нийцсэн үзлэг, оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Хоолой өвдөх, хөндүүрлэх, сөөх, гүйлсэн булчирхай томрох, идээлэх, гунших, унтахад хурхирах, хамар битүүрэх, эвгүй үнэр байнга үнэртэх, хуурайших, хамраас цус тогтмол гоожих, чих өвдөх, дүлийрэх, булга гарах, чих шуугих, хамар болон чихний гэмтэл, гадны биет оруулах зэрэг тохиолдолд чих хамар хоолойн эмчид үзүүлэхийг зөвлөж байна.
Тусламж үйлчилгээ
Чих хамар хоолойн тасаг нь дараах тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
Үзлэг, шинжилгээ, зөвлөгөө:
- Ерөнхий болон нарийвчилсан үзлэг, зөвлөгөө
- Сонсголын бичлэг
- Тимпанометрийн шинжилгээ
- Хамрын хөндийн дурангийн оношилгоо
- Төвөнхийн уян дурангийн оношилгоо
- Рентген зураг авалтууд
ЧХХ-Хүзүү, толгойн:
- Бамбай булчирхайн хортой, хоргүй хавдрын үзлэг, оношилгоо, мэс засал эмчилгээ
- Хүзүүний тунгалгийн булчирхайн үзлэг, оношилгоо, мэс засал эмчилгээ
- Шүлсний булчирхайн хортой, хоргүй хавдрын үзлэг, оношилгоо, мэс засал эмчилгээ
- Толгой хүзүүний байрлалтай хортой хоргүй үүсгэвэр үзлэг, оношилгоо, мэс засал эмчилгээ
Эмчилгээ, мэс ажилбарууд:
- Нармайн болон тагнайн гүйлс авах мэс засал
- Хамрын хөндий ба дайвар хөндийнүүдийн дурангийн мэс засал
- Хамрын таславч тэгшлэх ба самалдгийн пластик хагалгаа
- Хатги буглаа нээх, зүсэлт, боолт хийх
- Гадны биет авах, цус тогтоох, гэмтлийн үеийн яаралтай тусламж
- Эмийн эмчилгээ
ЧХХ-Хүзүү, толгойн:
- Эхо хяналт дор хүзүү толгой, амны хөндийд байрлалтай үүсгэвэр-с FNA /эсийн/ болон core needle biopsy /эдийн/ шинжилгээ хийх
- Хэсгийн болон ерөнхий унтуулгатай эдийн шинжилгээ хийх мэс ажилбар
- Хүзүү, Нүүрний байршилтай мэнгэ, ургацаг авах мэс ажилбар
- Хамар нармай, төвөнхийн уян дурангийн хяналтад эдийн шинжилгээ авах, оношилгоо хийх
- Толгой хүзүүний байрлалтай хатги буглаа ерөнхий болон хэсгийн мэдээ алдуулалттай нээх ажилбар.