Энэ оны 5 сарын 29-ноос 6 сарын 01-ний хооронд Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан “Японы мэдрэл судлалын 65 дахь хурал болон Ази Номхон далайн орнуудын мэдрэл судлалын 19 дэх чуулган” болж өнгөрлөө.
Тус чуулганд олон улсын 9500 гаруй эмч мэргэжилтнүүд оролцсон бөгөөд Интермед эмнэлгийн мэдрэлийн эмч Г.Үүрцайх, Ч.Оюунаа нар мэдрэлийн эмгэгүүдийн сүүлийн үеийн оношилгоо эмчилгээ, судалгааны талаар олон улсын эмч мэргэжилтнүүдээс туршлага судлан, постер илтгэлүүдээ амжилттай танилцуулсан байна.