Интермед эмнэлгийн уушгины тасаг нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий оношилгооны багаж хэрэгсэл, радиологи, бронхоскопи, лабораторийн аппарат тоног төхөөрөмж ашиглан уушгины өвчин эмгэгүүдийг чанарын өндөр түвшинд оношлон, эмчилгээг амбулатори, өдрийн эмчилгээ болон хэвтэн эмчлүүлэх тасагт үзүүлэхийн зэрэгцээ танд эрүүл мэндийн зөвлөгөө өгч байна.
Мөн уушгины эмгэгийг илрүүлэх, эмчлэх, хянах “Уушгины” болон “Харшлын” багцын шинжилгээ хийж байна.
Хэрэв танд болон таны ойр дотны хүмүүст ханиалгах, цэр гарах, цээжээр өвдөх, амьсгаадах, хөлрөх, хөхрөх зэрэг шинж тэмдэг илэрвэл уушгины мэргэшсэн эмчид үзүүлэхийг зөвлөж байна.
Тусламж үйлчилгээ
Манай тасгийн эмч мэргэжилтнүүд уушги, амьсгалын замын дараах өвчин эмгэгүүдийг оношлон эмчилж, тусламж үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:
- Амьсгалын дээд замын эмгэгүүд
- Гуурсан хоолой, гуурсанцрын эмгэгүүд
- Гуурсан хоолойн багтраа
- Уушгины архаг бөглөрөлтөт өвчин
- Уушгины хатгаа
- Уушгины буглаа
- Уушгины завсрын эдийн эмгэгүүд
- Уушгины артерын бүлэнт бөглөрөл
- Гялтан хальсны эмгэгүүд
- Уушги зүрхний хам шинж
- Харшил, харшилт хам шинжүүд
- Цээжний өвдөлт
- Архаг ханиалга
- Уушгины мэс заслын өмнөх болон дараах эмийн эмчилгээ, хяналт
- Уушгины хоргүй болон хортой хавдрын үеийн хяналт
- Бронхоскопийн бүх төрлийн оношилгоо, эмчилгээний ажилбарууд
Мөн танд дараах чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Үүнд:
- Тамхинаас хэрхэн гарах зөвлөгөө
- Уушгины өвчнөөс урьдчилан сэргийлэх
- Гуурсан хоолойн багтраа өвчний сэдрэлээс урьдчилан сэргийлэх, хяналт, сэдэрсэн тохиолдолд авах анхны арга хэмжээ
- Уушгины архаг өвчний сэдрэлээс хэрхэн сэргийлэх зөвлөгөө
- Харшлаас урьдчилан сэргийлэх болон харшлын сэдрэлээс урьдчилан сэргийлэх, сэдэрсэн тохиолдолд авах анхны арга хэмжээ
- Гэрийн нөхцөлд хэрэглэх хүчилтөрөгч эмчилгээний хэрэгслүүд, Спейсер, Пикфлоуметр, Флаттер зэрэг туслах хэрэгслүүдийн хэрэглээ