Интермед эмнэлгийн Зүрх, судасны тасагт зүрхний эхо, ачаалалтай бичлэг, 24 цагийн зүрхний бичлэг болон 24 цагийн даралтын аппарат, зүрхний титэм судасны нарийсал ба шохойжилт тодорхойлох тодосгогчтой компьютерт томографи, зүрхний соронзон томографи зэрэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан оношилгоо, эмчилгээг олон улсын чанар, стандартад нийцүүлэн, нарийн мэргэшсэн, олон жилийн дадлага туршлага бүхий чадварлаг эмч, мэргэжилтнүүд хийж байна.
Танд болон таны ойр дотны хүмүүст амьсгаадах, амьсгал давхцах, бачуурах, зүрх дэлсэх, цээжээр өвдөх, хүзүүгээр хөших, шилбээр хавагнах зэрэг шинж тэмдэг илэрвэл юун түрүүнд зүрх, судасны мэргэшсэн эмчид үзүүлэхийг зөвлөж байна.
Тусламж үйлчилгээ
Манай зүрх, судасны тасаг нь дараах өвчин, эмгэгийг оношлон эмчилж байна. Үүнд:
- Титэм судасны өвчин (зүрхний бах, зүрхний шигдээс, титмийн архаг цусан хангамжийн дутагдал)
- Кардиомиопати (тэлэгдлийн, зузааралт, рестриктив)
- Цусны даралт ихсэлтийн үеийн зүрхний өвчин
- Миокардит
- Халдварт эндокардит
- Зүрхний хавхлагын өвчин
- Зүрхний төрөлхийн гажиг
- Зүрхний хэрэх өвчин
- Үнхэлцгэн хальсны эмгэгүүд
- Зүрхний дутагдал
- Зүрхний хэм алдагдал
- Уушгины артерийн даралт ихсэлт