Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Олон улсын хуралд амжилттай оролцлоо
Нийтэлсэн огноо: 2023-10-26

БНСУ-ын Сөүл, Инчеон хотуудад зохион байгуулагдсан “Society of Gastrointestinal intervention 2023”, “EUS summit 2023” зэрэг олон улсын хурлуудад  Интермед эмнэлгийн Гастроэнтерологийн тасгийн эрхлэгч Б.Энхжаргал, Б.Тунгалаг эмч, Дүрс оношилгооны тасгийн техникч М.Мөнх-Очир нар амжилттай оролцлоо.

“Endoscopic ultrasound guided fine needle aspiration for the diagnosis of pancreatic lesions” сэдвээр хийсэн судалгааны ажлын үр дүнгээ танилцуулан Монгол улсад Интермед эмнэлэг анхлан EUS буюу Улаан хоолойгоор хийгдэх чанд авиан шинжилгээг нэвтрүүлж оношилгоо эмчилгээнд хэрэглэж буй туршлагаасаа танилцуулан, мэргэжил нэгтнүүдээсээ олон зүйлийг  суралцлаа. Зохион байгуулагчдын зүгээс Монгол улсаас анх удаагаа энэ чиглэлээр судалгааны ажлын үр дүнгээ танилцуулан оролцож байгааг онцлон тэмдэглэж амжилт хүссэн байна.

Мөн энэ удаагийн баг маань Samsung Medical Center, Ilsan Cha, Gangnam Cha, Bundang Cha эмнэлгүүдийн дурангийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст