Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Урьдчилан Сэргийлэх Үзлэгийн Төвийн чадварлаг эмч мэргэжилтнүүд оношилгооны дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг танд хүргэж байна. Эрүүл мэнддээ анхаардаг аль ч насны хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар эрүүл мэндийн байдлаа тодорхойлуулах, улмаар хавдар, чихрийн шижин, даралт ихдэлт, элэгний вирусийн өвчлөл зэрэг халдварт болон халдварт бус өвчин эмгэгүүдийг эрт үед нь илрүүлж эмчлүүлэх, хүндрэхээс сэргийлэх чухал ач холбогдолтой.

Бид хувь үйлчлүүлэгч болон байгууллагуудын хэрэгцээнд тулгуурлан багц шинжилгээ гарган тухайн байгууллагад эрүүл мэндийн нэгдсэн тайлан гарган өгч зонхилон тохиолдож буй өвчлөлөөр ажлын байран дээрх эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудыг хийж байна.

2015 оноос мэргэжлээс шалтгаалах өвчин эмгэгийн оношилгоо, үзлэг шинжилгээг хийж эхэлсэн. 2019 оноос “Оюу толгой” ХХК-ийн үндсэн ажилтнуудад “Эрүүл мэндийн тандалтын хөтөлбөр”-ийн дагуу шинэ багаж тоног төхөөрөмж суурилуулан олон улсын түвшинд “Ажил мэргэжлийн тохироо”-г үнэлэх үзлэг шинжилгээг хийж эхэлсэн. Ажилтнуудын давтан үзлэг шинжилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, ажилтны эрүүл мэндийг сайжруулах, хөдөлмөр зохицуулалтыг байгууллагын “Эрүүл мэндийн босго үзүүлэлт” болон “Эрүүл мэндийн эрсдэлийн тайлан”-д үндэслэн шинэлэг байдлаар үнэлж эхэлсэн нь шинэ санаачлагад тооцогдох боллоо.

2020 онд Интермед Сонгинохайрхан, 2021 онд Интермед Сүхбаатар клиникүүдийг нээж үйл ажиллагаагаа өргөжүүлэн хүүхэд болон насанд хүрэгчдийн анхан шатны үзлэг, шинжилгээ, өдрийн эмчилгээ, хэвлийн хөндийн эрхтний хэт авиан шинжилгээг чадварлаг эмч сувилагч нарын баг үзүүлж байна.

Мөн “Хөдөлмөрийн эрүүл мэндийн хөтөлбөр”-ийн хүрээнд ажилтаны ажлын байрны осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүлж байна.

Байгууллагын “Хөдөлмөрийн эрүүл мэндийн хөтөлбөр”-ийн үндсэн зорилго бол Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, хөдөлмөрийн хэвийн ба хэвийн бус нөхцөл, эрүүл мэндийн босго үзүүлэлтэд тулгуурласан эрүүл мэндийн үзлэг шинжилгээг зохион байгуулсанаар мэргэжлээс шалтгаалах өвчин ба ердийн өвчний хөдөлмөрийн чадвар алдалт, өвчний улмаас ажлын цагийн алдагдал үүсэх хүчин зүйлийг бууруулж ажилтаны бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Зорилтот бүлэг: Хэвийн ба хэвийн бус нөхцөл, үйлдвэр, уурхай барилга зэрэг аюулгүй ажиллагааны эрсдэлтэй ажилтан

Хөдөлмөрийн эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд дараах төрлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг:

  1. Хөдөлмөрийн эрүүл мэндийн үндсэн үзлэг:
    1. Ажилд орохын өмнөх,
    2. Хугацаат ,
    3. Ажлаас гарах ,
    4. Хөдөлмөрийн нөхцөл солих,
    5. Шалтгаанд суурилсан,
    6. Алслагдмал байршилд ажиллах,
  2. Мэргэжлээс шалтгаалах ба ердийн өвчний илрүүлэг,
  3. Ердийн өвчний хөдөлмөрийн чадвар алдалтын дараах үзлэг ,
  4. Мэргэжлээс шалтгаалах өвчний хөдөлмөрийн чадвар алдалтын дараах үзлэг ,
  5. Ажилд буцаж орох үеийн үзлэг:
    1. Ажлын байран дахь осол гэмтлийн дараах,
    2. Ахуйн осол гэмтлын дараах,
    3. 1 сар ба түүнээс дээш хугацаагаар өвчний улмаас ажлын цагийн алдагдал үүссэн ажилтаны үнэлгээ ,
  6. Хөдөлмөрийн эрүүл мэндийн сувилагчийн тусламж үйлчилгээ,
  7. Хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгийн баримт бичгийн үнэлгээ,
  8. Хөдөлмөрийн эрүүл мэндийн архаг өвчний хяналтын үзлэг/анхан ба нарийн мэргэжлийн хавсарсан үзлэг/

Олон улсын итгэмжлэгдсэн багаж тоног төхөөрөмж, эмнэлзүйн удирдамжаар бүрэн хангаж ажилладаг. Үүнд:

  1. Нүдний хараа шалгах сорил, (Amtronix)
  2. Уушигны үйл ажиллагааны сорил,(ATS and ERS )
  3. Сонсголын үйл ажиллагааны сорил (OSHA стандарт)
  4. Нүдний уг дурандах, даралт үзэх, шил тохируулах,
  5. Зүрхний цахилгаан бичлэг,
  6. Амьсгалын хамгаалах хэрэгслийн тохироо,
  7. Сонсголын хамгаалах хэрэгслийн тохироо,
  8. Цээжний зураг ( ОУ хөдөлмөрийн байгууллагын стандарт)
  9. Лабораторийн шинжилгээ (JCI итгэмжлэгдсэн стандарт)
  10. МШӨ судлаач эмч, сувилагч, удирдлага, хяналтын баг (олон улсад мэргэшсэн мэргэжилтнүүд)

Урьдчилан Сэргийлэх Үзлэгийн Төвийн давуу тал:

  • Нэг цэгт төвлөрсөн тасаг нэгжийн зохион байгуулалт
  • Хувь хүний онцлог, зовуурт тулгуурласан багцын шинжилгээний өргөн сонголт
  • Мэргэжлийн чадварлаг, найрсаг багийн хурдан шуурхай, чанартай үйлчилгээ
  • Шинжилгээ оношилгооны сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд
  • Үйлчлүүлэгчдэд зовуур багатай үйлчилгээ болох унтуулгатай дуранг сонгох боломжтой
  • Цэвэр цэмцгэр, ая тухтай, тухлаг орчин
  • Мэргэжлийн өндөр ур чадвартай эмч нарын үзлэг, шинжилгээний цогц дүгнэлт, зөвлөгөө
  • Хувь хүнийн онцлогт тохирсон эрүүл амьдралын дэглэм, зөв хооллолтын мэргэжлийн зөвлөгөө
  • Шинжилгээний хариу, эмчийн дүгнэлт, зөвлөгөөг оруулсан хавтсыг таны гарт хүргэнэ.
  • Шинжилгээ өөрчлөлттэй гарсан тохиолдолд бид таныг хяналтад авна.
  • Таны эрүүл мэндийн мэдээлэл манай эмнэлгийн мэдээллийн санд хадгалагдана.
  • Таны эрүүл мэндтэй холбоотой мэдээллийн нууцлалыг чанд сахина.

Багц шинжилгээний мэдээллийг энд дарж авна уу.

Шинэ ажлын байр 200+