Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВ

Интермед эмнэлгийн сэргээн засах төв нь олон улсын стандартын дагуу орчин үеийн сэргээн засах тусламж үйлчилгээг амбулаторийн чиглэлээр үзүүлж байна. Тус төвд сэргээн засах эмчийн үзлэг, оношлогоо хийн зөвөлгөө өгч, сүүлийн үеийн дэвшилтэт технологоор хийгдсэн аппарат, тоног төхөөрөмжүүд ашиглан хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал болон физик эмчилгээнүүд дараах чиглэлээр хийгдэнэ.

Тус төв нь дараах хэсгүүдээс тогтоно. Үүнд:

  • Бүх төрлийн гэмтэл бэртэлийн сэргээн засах эмчилгээ /спортын гэмтлүүд/
  • Мэдрэлийн гаралтай эмгэгүүдийн сэргээн засах эмчилгээ /захын мэдрэл, хүзүү нурууны өвдөлт, харвалтын үлдэц/
  • Яс, булчин, үе, холбоосын эмгэгийн сэргээн засах /контрактур, артрит, артроз, тендинит/
  • Мэс заслын өмнөх ба дараах сэргээн засах эмчилгээ /түнх, өвдөгний үе солих, мөр, гар сарвуу, доод мөчдийн мэс ажилбарууд, хүзүү, нурууны хагалгаа, эмэгтэйчүүдийн мэс заслууд/
  • Эмэгтэйчүүдийн сэргээн засах /төрсний дараах, цэвэршилт, шээс задгайрал/
  • Эрэгтэйчүүдийн сэргээн засах /түрүү булчирхайн хагалгааны дараа, 45+/
  • Нойргүйдэл
  • Дээд доод мөчдийн лимф дренаж
  • Хүндрэлээс, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловрол олгох, зөвөлгөө өгөх /өдөр тутмын идэвхитэй дасгал хөдөлгөөн, сэтгэл засал, хоол зүйн/
  • Эрүүл мэндийг дэмжих, алжаал тайлах чиглэлээр:

Өндөр хөгжилтэй орнуудад эрчимтэй хэрэглэгдэж байгаа шинэ технологийн аппарат, хэрэгслийг  дэлхийн шилдэг үйлдвэрлэгч BTL компаниас албан ёсны эрхтэйгээр нийлүүлэн хэрэглэж байна.

ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ:

Хөдөлгөөн засал эмчилгээ

  • Үений далайцын дасгал /идэвхитэй, идэвхигүй/
  • Сунгалтын дасгал
  • Булчингийн хүч, тэсвэр сайжруулах дасгал /изометрик, изотоник, изокинетик/
  • Тэнцвэрийн дасгал
  • Хагалгааны өмнөх ба дараах дасгалууд
  • Бусад /мэдрэл, яс булчин, хүүхэд, амьсгал, зүрх судас, гэмтэл, эмэгтэйчүүд, мэс заслын өвчнүүдийн өмнөх болон дараах хөдөлгөөн засал эмчилгээ

Хөдөлмөр засал эмчилгээ

  • Өдөр тутмын үйл ажиллагаа сайжруулах
  • Гарын хөдөлгөөн сайжруулах
  • Танин мэдэхүйн үйл ажиллагаа сайжруулах

Хэл засал эмчилгээ /хэл яриа, хэл залгиурын үйл ажиллагаа сайжруулах/

Физик эмчилгээ

  • Долгионы эмчилгээ /SHORT WAVE, MICROWAVE/
  • Ультра дууны эмчилгээ/ULTRASOUND/
  • Цахилгаан гүйдлийн эмчилгээ/ TENS, ICT, PHENIX/
  • Дулааны эмчилгээ/ HOT PACK, MEDICAL WARMER/
  • Гэрлийн эмчилгээ/ INFRA RED, LASER/
  • Өндөр эрчимт цахилгаан соронзон орны эмчилгээ/ EMSELLA, EMSCULPT, SIS/
  • Alpha долгионы /ALPHA STIM/

Эрүүл мэндийг дэмжих, алжаал тайлах чиглэлээр:

Өндөр хөгжилтэй орнуудад эрчимтэй хэрэглэгдэж байгаа шинэ технологийн аппарат, хэрэгслийг  дэлхийн шилдэг үйлдвэрлэгч BTL компаниас албан ёсны эрхтэйгээр нийлүүлэн хэрэглэж байна.

EMSELLA төхөөрөмж

  • EMSELLA нь өндөр эрчимт төвлөрсөн цахилгаан соронзон долгионы үйлчлэлээр аарцаг ёроолын булчингийн үйл ажиллагааг сайжруулах, сэргээх, шээс задгайралын шинэлэг эмчилгээний аппарат юм.

EMSCULPT төхөөрөмж

  • EMSCULPT нь өндөр эрчимт төвлөрсөн цахилгаан соронзон долгионы үйлчлэлээр булчингийн массыг нэмэгдүүлж өөхийг шатааж биеийг галбиржуулах үйлчилгээтэй инвазив бус эмчилгээний аппарат юм.

SIS буюу Superinductive төхөөрөмж

  • SUPER INDUCTIVE SYSTEM нь мэдрэл булчингийн хурц болон архаг өвдөлт намдаах, булчин суллах, булчин чангалах, ясны бороожилт, эд эсийн нөхөн төлжилт сайжруулах, цусан хангамж нэмэгдүүлэх, үений мобилизаци хийх үйлчилгээтэй.

Багцын үйлчилгээ

  • Тухайн хүний хэрэгцээ, онцлогт тохируулсан сэтгэл засал, хоол зүй, хөдөлгөөн засал, физик эмчилгээний аргыг хавсруулан хэрэглэнэ.

 

 

 

 

Тусламж үйлчилгээ / Medical services

• Хүзүү, нурууны эмгэгийн үеийн сэргээн засах эмчилгээ
• Мэдрэл, яс булчин, үе, холбоосын эмгэгийн сэргээн засах эмчилгээ
• Бүх төрлийн гэмтэл бэртэл, мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ
• Харвалтын дараах сэргээн засах эмчилгээ
• Амьсгал, зүрх судасны эмгэгийн үеийн сэргээн засах эмчилгээ
• Спортын гэмтлийн үеийн сэргээн засах эмчилгээ
• Хүүхдийн сэргээн засах эмчилгээ
• Эмэгтэйчүүдийн эмгэгийн сэргээн засах эмчилгээ
• Хавдрын дараах сэргээн засах эмчилгээХүзүү, нурууны эмгэгийн үеийн сэргээн засах эмчилгээ
• Мэдрэл, яс булчин, үе, холбоосын эмгэгийн сэргээн засах эмчилгээ
• Бүх төрлийн гэмтэл бэртэл, мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ
• Харвалтын дараах сэргээн засах эмчилгээ
• Амьсгал, зүрх судасны эмгэгийн үеийн сэргээн засах эмчилгээ
• Спортын гэмтлийн үеийн сэргээн засах эмчилгээ
• Хүүхдийн сэргээн засах эмчилгээ
• Эмэгтэйчүүдийн эмгэгийн сэргээн засах эмчилгээ
• Хавдрын дараах сэргээн засах эмчилгээ