Интермед эмнэлгийн Дүрс оношилгооны тасаг өдөр бүр 24 цаг ажиллаж байна.
Дүрс оношилгооны тасгийн эмч, техникчдийн баг нь өндөр хөгжилтэй орнуудад мэргэшсэн, туршлагатай хамт олон бөгөөд хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай оношилгооны тоног төхөөрөмжийн тусламжтайгаар таны аюулгүй байдал, тав тухыг хангасан орчинд олон улсын стандартад нийцсэн чанартай оношилгоо, эмчилгээг хийж байна.
- Соронзон Резонанс Томографи (MRI)
- Компьютер Томографи (CT)
- Хөхний рентген аппарат (Mammography)
- Рентген аппарат (DR)
- Ясны сийрэгжилтийн аппарат (BMD)
- Өнгөт, доплер эхо аппарат
- Зөөврийн эхо аппарат
- Хагалгааны зөөврийн рентген аппарат (C-arm)
- Шүдний дэлгэмэл рентген аппарат
- Манай тасгийн бүх аппаратууд тоон системийн технологид суурилсан тул шинжилгээний дүрст мэдээлэл болон дүгнэлтийг эмнэлгийн дотоод цахим сүлжээгээр дамжуулан эмчид тухайн агшинд нь хүргэдэг.
Мөн шинжилгээний мэдээлэл нь эмнэлгийн серверт 70 жил хүртэл хугацаагаар хадгалагдах тул та хэдийд ч ирж шинжилгээнийхээ хариу болон зургийг CD, хальсан дээр хэвлүүлэн авах боломжтой. Түүнчлэн өндөр хөгжилтэй орнуудын эмнэлгүүдээс оношийн баталгаажуулалт авах бүрэн боломжтой.
Тусламж үйлчилгээ
СОРОНЗОН РЕЗОНАНСТ ТОМОГРАФИ (MRI)
SIEMENS компанийн Magnetom брэндийн 1.5T (тесла) хүчин чадалтай тус аппарат бүтэн биеийн мэдээлэл хүлээн авагч (coil)-ыг ашиглах болсноор үйлчлүүлэгчийн шинжилгээ хийлгэх хугацааг 2 дахин бууруулах боломж олгодог.
Энэхүү шинэ загварын MRI аппаратыг ашигласнаар Монголд анх удаа дараах шинжилгээнүүдийг шинээр нэвтрүүлж байна. Үүнд:
- Мэдрэлийн ширхгүүдийн замын илрүүлэлт (DTI Tractography)
- 4D судасны оношилгоо (TWIST 4D MRA)
- Хавдрын үсэрхийллийн илрүүлэлт (REVEAL Metastasis screening)
- Орон зайн өндөр ялгаралтай цусан хангамжийн тархалтын дүрслэл (ASL High spatial resolution perfusion)
- Хөдөлгөөнд мэдрэг бус техник (BLADE Motion insensitive)
КОМПЬЮТЕРТ ТОМОГРАФИ (CT)
SOMATOM-PRESPECTIVE загварын 128 зүслэгд Компьютер Томографийн аппарат нь EMode технологид суурилагдсан шинэ загвар бөгөөд үйлчлүүлэгчид өгөх туяаны ачаалал нь бусад загваруудтай харьцуулахад 60 хувь бага, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг бүрэн хангадаг тул эмзэг болон бага насны хүүхдийн зураг авахад илүү тохиромжтой юм. Уг аппарат нь одоогоор манай улсад ашиглаж буй хамгийн хурдан аппаратын бөгөөд секундийн 1/3-тэй тэнцэх хугацаанд 128 цуврал зураг гарган зүрхний цохилт хооронд зураг авснаар титэм судасны нарийслын зэрэг болон шохойжилтын үнэлгээг хийж зүрхний шигдээс өвчинд өртөх эрсдэлийг эрт үед нь тодорхойлох боломж олгодог.
ХӨХНИЙ РЕНТГЕН АППАРАТ (MAMMOGRAPHY)
Энэхүү аппарат нь ижил төрлийн аппаратуудтай харьцуулахад үйлчлүүлэгчид өгөх туяаны ачаалал 30 хувиар бага, илүү өндөр нарийвчлалтай зураг авахаас гадна автомат мэдрэгчтэй тул үйлчлүүлэгчид өвдөлт бага өгдөг.
Интермед эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн шинжилгээний жагсаалт
РЕНТГЕН ЗУРАГ:
- Цээжний рентген зураг
- Хэвлийн тойм рентген зураг
- Хүзүүний рентген зураг
- Сээр нурууны рентген зураг
- Бүсэлхий нурууны рентген зураг
- Ууц, ахар сүүлний рентген зураг
- Эгэм, мөрний рентген зураг
- Гар, сарвууны рентген зураг
- Түнх, дунд чөмөгний рентген зураг
- Шилбэ ясны рентген зураг
- Өвдөг, шагайн рентген зураг
- Тавхай ясны рентген зураг
- Гавал ясны рентген зураг
- Эрүүний рентген зураг
- Хамар- дайвар хөндийн рентген зураг
- Хамар ясны зураг
- Хацар яс, ухархайн рентген зураг
РЕНТГЕН ХАРАЛТ:
- Хоол боловсруулах дээд замын барийтай шинжилгээ
- Рентген хяналтын цээжний хөндийд гуурс байрлуулах
- Нарийн гэдэсний барийтай шинжилгээ
- Бүдүүн гэдэсний барийтай шинжилгээ
- Дефекографи
- Бөөр шээс дамжуулах замын тодруулагчтай шинжилгээ
- Үр дамжуулах замын тодосгогчтой шинжилгээ
ХЭТ АВИАН ШИНЖИЛГЭЭ:
- Хэвлийн хэт авиан оношлогоо
- Давсаг, түрүү булчирхайн хэт авиан оношлогоо
Бамбай булчирхайн хэт авиан оношлогоо - Хөхний хэт авиан оношлогоо
- Зөөлөн эдийн хэт авиан оношлогоо
- Гүрээний, доод мөчний судасны хэт авиан шинжилгээ
МАММОГРАФИ:
- Хөхний энгийн рентген зураг
- Оношилгооны томруулагчтай зураг
- Чиглүүлэгч зүү байрлуулах хагалгааны өмнөх зураг
- Эд авсаны дараах зураг
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТИЙН АППАРАТ:
- Бүсэлхий нурууны ясны сийрэгжилт тодорхойлох
- Түнхний үенд ясны сийрэгжилт тодорхойлох
- Сарвууны үенд ясны сийрэгжилт тодорхойлох
КОМПЬЮТЕР ТОМОГРАФИ:
- Толгойн КТ
- Хүзүүний КТ
- Чамархайн КТ
- Ухархайн КТ
- Хамар-дайврын КТ
- Хүзүү, сээр, бүсэлхий, ууц нурууны КТ
- Зүрхний титэм судасны КТ
- Цээжний хөндийн КТ
- Уушигны судасны КТ
- Тунгийн ачаалал багатай уушигны КТ
- Хэвлийн хөндийн КТ
- Бага аарцгийн хөндийн КТ
- Дээд, доод мөчний КТ
СОРОНЗОН РЕЗОНАНСТ ТОМОГАФИ:
- Тархины ерөнхий MRI
- Харвалтын үеийн MRI
- Уналт, таталтын MRI
- Өнчин тархины динамик MRI
- Хүзүүний MRI
- Хүүхэд, насанд хүрэгсдийн тайвшруулгатай MRI
- Ухархайн MRI
- Чамархай, дунд чихний MRI
- Хүзүү, сээр, бүсэлхий нурууны MRI
- Мөрний MRI
- Тохойн MRI
- Сарвууны MRI
- Түнхний MRI
- Өвдөгний MRI
- Шагайн MRI
- Тавхайн MRI
- Доод, дээд мөчний MRI
- Зүрхний MRI
- Хэвлийн MRI
- Бага аарцгийн MRI
- Элэгний MRI
- Цөс нойр булчирхайн замын MRI