Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

АНУ-ын нарийн мэргэжлийн эмч нараас эмнэлзүйн зөвлөх үйлчилгээг Интермед эмнэлгээс авах боломжтой боллоо
Нийтэлсэн огноо: 2023-04-07

Интермед эмнэлэг, АНУ-ын эрүүл мэндийн Mederva Health байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын нарийн мэргэжлийн эмч нараас эмнэлзүйн зөвлөх үйлчилгээ авах боломжтой боллоо.

Манай эмнэлэг дэлхийн хэмжээний эрүүл мэндийн үйлчилгээг ард иргэдэд хүргэх зорилгынхоо дагуу 2022 онд гурав дахь удаагаа олон улсын Joint Commission International (JCI)-р амжилттай магадлан итгэмжлэгдээд байгаа Монгол улсын тэргүүлэх эмнэлгүүдийн нэг юм.

Mederva Health нь АНУ-ын Сан-Франциско хотод төвтэй технологид суурилсан эрүүл мэндийн байгууллага юм. Тус байгууллагад АНУ-ын олон жилийн туршлагатай 20 гаруй нарийн мэргэжлийн 30 гаруй эмч нар ажилладаг. Монгол дахь үйл ажиллагаа нь 2021 оны 7-р сард эхэлснээс хойш зүрх судас, хорт хавдар, мэдрэл гэх мэт нарийн мэргэжлийн чиглэлүүдээр олон зуун өвчтөнүүдэд зөвлөгөө өгч үйлчлээд байна.

Бид бүхэн 2022 оноос Mederva Health-ийн эмч мэргэжилтнүүдтэй сургалт, эмнэлзүйн зөвлөгөө, шинэ технологи чиглэлүүдээр хамтрах туршилтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.

(Хэвлийн СТ дээрх яаралтай тохиолдлууд лекц, 2022 оны 10-р сарын 18 Лекцийг Mederva Health-ийн Ерөнхий эмч: Mohammed Kaleel, MD, Өвчтөн хариуцсан менежер Б.Баярдолгор Оролцогчид: Интермед эмнэлгийн эмч нар)

(Дотоод шүүрлийн кэйсийн live хэлэлцүүлэг, 2022 оны 12 сарын 1 Хэлэлцүүлэгт: Mederva Health-ийн зүгээс Richard Arakaki, MD/ Saleem Mir, MD Интермед эмнэлгийн зүгээс – А.Саранбаатар, Э.Байгалмаа, Ц.Саран эмч нар)

Хоёр байгууллага эрүүл мэндийн технологи, инновац, сургалт, зөвлөх үйлчилгээ гэх мэт чиглэлүүдээр хамтран ажиллахаар санал нэгдсэнээр энэ оны 3-р сараас эхлэн АНУ-ын нарийн мэргэжлийн эмнэлзүйн зөвлөх үйлчилгээг манай эмнэлгээс шууд авах үйлчилгээг эхлүүлээд байна.

(Интермед эмнэлгийн чанар аюулгүй байдал эрхэлсэн захирал И.Бат-Эрдэнэ, Эмчилгээ эрхэлсэн захирал А.Саранбаатар, Гүйцэтгэх захирал Я.Нямтогтох, Mederva Health-ийн CEO Саби Мир, Mederva Health-ийн Монгол талын зөвлөх Д.Байлыхүү болон багийн гишүүд)

Энэ талаар Mederva Health-ийн ерөнхий эмч Mohammed Kaleel, MD

“Mederva Health нь Монголын өвчтөнүүддээ виз, орчуулга, гадаад улс руу явах гэх мэтээр шаардлагагүй санхүүгийн зардал гаргалгүйгээр АНУ-ын чадварлаг эмч нараас зөвлөгөө авах боломжийг Интермед эмнэлэгтэй хамтран бий болгож байгаадаа сэтгэл хангалуун байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Mederva Health болон Интермед эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд хамтран ажиллаж, өвчтөнүүддээ илүү сайн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг олгох юм.

(Баруун гараас Интермед эмнэлгийг төлөөлж эмчилгээ эрхэлсэн захирал А.Саранбаатар, Mederva Health-ийг төлөөлж ахлах менежер Б.Баярдолгор нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа)

Үйлчилгээг хэрхэн авах вэ?

  • Интермед эмнэлгийн эмчтэй зөвлөлдөн АНУ-ын нарийн мэргэжлийн эмчийн зөвлөх үйлчилгээ авах шаардлагатай эсэхээ шийдвэрлэнэ.
  • Өвчтөний кэйс Mederva Health-ээр дамжин АНУ-ын эмчид хэл, байршлын саадгүйгээр хүргэгдэнэ.
  • Хариуг ажлын 3-5 өдөрт бичгээр эсвэл онлайн уулзалт хэлбэрээр танилцуулна.
  • АНУ-ын нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлтэд тулгуурлан Монгол эмчийн зааварчилгаагаар эмчилгээг үргэлжлүүлнэ.
  • Интермед эмнэлгийн эмч болон АНУ-ын нарийн мэргэжлийн эмчийн тусламж, дэмжлэгтэйгээр бүх эмчилгээ, оношилгооны үйл явц нээлттэй, тодорхой явагдана.
  • Эмчилгээ, үйлчилгээний шатлал бүрд өвчтөнийг шаардлагатай мэдээллээр хангана.

Хэнд зориулагдсан бэ?

  • Онош тодорхойгүй өвчтөнүүд,
  • Гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай эсэхээ баталгаажуулахыг хүсэж буй өвчтөнүүд,
  • Ховор, цөөн тохиолддог өвчин, эмгэгийг оношлуулах, эмчлүүлэх шаардлагатай өвчтөнүүд,
  • Оношиндоо эргэлзэж, түүнийгээ нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлтээр баталгаажуулахыг хүсэж буй өвчтөнүүд,

Ямар боломжууд нээгдэж байна вэ?

  • АНУ-ын эрүүл мэндийн зөвлөлөөр итгэмжлэгдсэн 20 гаруй жилийн туршлагатай эмч нараас ЭМ-ийн зөвлөмж үйлчилгээ авах,
  • АНУ-ын эрүүл мэндийн стандартад нийцсэн үйлчилгээг хямд өртгөөр Интермед эмнэлгээс авах,
  • Гадаад улс руу зорчих зардал болон гадаад улсын эрүүл мэндийн үйлчилгээний өндөр өртөгтэй зардлуудыг хэмнэх,
  • Мөн гадаад улс руу зорчих цагийг хэмнээд зогсохгүй, цаг алдалгүй арга хэмжээ авч, өвчин эмгэгийг хүндрэхээс сэргийлэх боломжтой болж байгаа юм.

Та энэхүү хамтын ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНЭ холбоос дээр дарж орон формыг бөглөнө үү. Бид тантай удахгүй эргэн холбогдох болно.

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+