Мэдээллийн ажилтан
+976 77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол Улс
Search
Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Мэс заслын амбулаторийн хэсэг болон хэвтэн эмчлүүлэх тасагт ходоод, элэг, нойр булчирхай, бүдүүн гэдэсний хортой болон хоргүй хавдрын эмгэгүүд, цөсний чулуу, хэвлийн хананы ивэрхий, өрцний ивэрхий, хошногоны эмгэгүүд, арьс зөөлөн эдийн үүсгэвэр зэрэг ерөнхий мэс засал, бамбай булчирхай, бөөрний дээд булчирхайн мэс заслаар мэргэшсэн эмч нар Танд шаардлагатай мэс заслын тусламжийг үзүүлнэ.

Интермед эмнэлгийн мэс заслын тасаг нь уламжлалт нээлттэй мэс заслын хагалгаа болон “Minimally Invasive” буюу хөнөөл багатай орчин үеийн арга техник болох дурангийн мэс заслыг хийж байна.

Тусламж үйлчилгээ

Хэвлийгээр өвдөх, цээж хорсох, халуурах, бөөлжих, турах, өтгөн саатах, арьс салст шарлах, дал мөрөөр дамжиж өвдөх, хэвлий болон цавь орчим овойж хавдах, шулуун гэдэснээс цус гарах, цагаан мах эргэх, хөлийн судас бүдүүрэх, ганц хуруутах, хумс шигдэх, зөөлөн эдэд үүсвэр үүсэх, арьсны идээт үрэвслүүд болох хатги, буглаа гарах зэрэг шинжүүдээс илэрвэл мэс заслын эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

  • Ходоодны хавдар
  • Элэгний хавдар/ бэтэг/ ууланхай
  • Цөсний чулуужих өвчин/ цөсний замын нөхөн сэргээлт
  • Нойр булчирхайн хавдар
  • Бүдүүн гэдэсний хавдар
  • Ивэрхий: цавь, өрц, хагалгааны дараах
  • Мухар олгой
  • Хавдрын хөнгөвчлөх хагалгаа
  • Зөөлөн эдийн үүсвэр (үү, ургацаг)
  • Хатги, буглаа, ганц хуруутах, шигдсэн хумсны эмчилгээ
  • Дотоод шүүрлийн булчирхай

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба