Интермед эмнэлгийн нүдний тасаг нь нүд, түүний дайврын өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээнд Герман улсын Bon брэндийн хамгийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжүүдийг ашиглан хийж байна.
Хараа өөрчлөгдөх, нүд өвдөх, улайх, нуухтах, хуурайших, нулимс гоожих, нүдний даралт ихсэх зэрэг шинжүүдээс илрэх эсхүл өвдөг, хатиг, буглаа гарах, гэмтэл авах тохиолдолд яаралтай нүдний эмчид үзүүлэхийг зөвлөж байна. Түүнчлэн зовхины гоо сайхны мэс засал хийлгэх болон нүдний мах, өөх авхуулах шаардлагатай бол манай тасагт хандана уу.
Тусламж үйлчилгээ
- Ерөнхий болон нарийвчилсан үзлэг
- Нүдний даралтны лазер эмчилгээ
- Болрын мэс заслын дараах болрын арын хальсны өнгөр арилгах лазер эмчилгээ
- Нүдний төвийн хараа шалгах, хол ба ойрын шил тааруулах
- Нүдний даралтны нарийн цогц шинжилгээ
- Нүдний захын харааг шалгах
- Нүдний эхо
- Нүдний уг дурандах
- Нүдний угийн өнгөт зураг авах
- Хуурайшилт хэмжих Ширмер тест
- Нүдний мах авах (салст шилжүүлэн суулгах, Митомицин-С, энгийн арга)
- Нүдний өөх авах
- Нүдний гоо сайхны мэс ажилбарууд (Давхраа суулгах, дээд доод зовхины унжсан арьс авах)
- Нүдний гэмтэл
- Хатиг бугалаа нээх, зүсэлт, боолт хийх
- Эмийн эмчилгээ