Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Тус тасагт ерөнхий, хэвлийн дурангийн, судасны, хавдрын болон эрхтэн шилжүүлэх мэс заслаар мэргэшсэн Монголын чадварлаг эмч нарын баг цээжний хөндийн байрлалын (уушги, голт, улаан хоолой, ходоодны амсар хэсэг, хөх) хавдрын болон хавдрын бус өвчлөл тэдгээрийн урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, сургалт, судалгаа, оношилгоо эмчилгээний тусламж үйлчилгээг олон улсын стандартын дагуу, нотолгоонд суурилсан, өвчтөний аюулгүй байдлыг бүрэн ханган xүргэнэ. Түүнчлэн мэс заслын бус хими эмчилгээ, бай эмчилгээ, дархлалын эмчилгээ, хавдрын хожуу шатны хөнгөвчлөх болон өвдөлт намдаах эмчилгээ, тусламж үйлчилгээг үзүүлдэг.Интермед эмнэлгийн Мэс заслын тасаг нь шинэлэг, хөнөөл багатай мэс заслыг 2014 оноос хойш нэвтрүүлэн нутагшуулсан ба мэс заслыг MDT /multidisciplinary team/ буюу бусад нарийн мэргэжлийн эмч нартай хамтарч /Эрчимт эмчилгээг унтуулгын эмч нарын хамтарсан баг бусад тасгийн эмч нарын баг бүрэн оролцсон/ хийдэг.Монгол улсад нутагшуулсан Цээжний хөндийн хөнөөл багатай мэс заслууд:

  1. Уушги болон цээжний хөндий, голтын хавдрын дурангийн мэс ажилбарыг 3 жижиг зүслэгээр хийх аргаас 1 жижиг зүслэгээр /Tri porte, Two porte, Single porte/ хийх арга техникт бүрэн шилжиж байгаа.
  2. Голтын хоргүй үүсгэврийг 1 жижиг 2,5см зүслэг хийж дурангийн аргаар авах мэс засал /Uniportal VATS Thymomaectomty/.
  3. Улаан хоолой болон ходоодны орох хэсгийн хавдрын хөнөөл багатай мэс заслыг хийдэг ба улаан хоолой дунд доод 1/3-ийн хавдрын үед хийдэг хосолсон мэс заслын аргыг нэвтрүүлсэн /Hybrid/:
    • 3.1. Hybrid Esophagectomy – Laparoscopic Mobilization stomach + Muscle sparing thoracotomy
    • 3:2. Hybrid Esophagectomy – Laparoscopic Mobilization stomach + Video assisted thoracoscopy for Operation Ivor lewis
  4. Уушгины баруун доод дэлбэнгийн хоргүй үүсгэвэр авах /Wedge resection/ мэс засал /Non-intubated video-assisted thoracic surgery (NIVATS)/
  5. Хөхний хоргүй болон архаг эмгэг хорт хавдрын эрт үеийн мэс засал эмчилгээг /Endoscopic Nipple –Sparing Mastectomy with Immediate Post pectoral muscle implant – based reconstruction/ бүрэн нэвтрүүлсэн.
Тусламж үйлчилгээ

Тус тасаг “Minimally Invasive” буюу хөнөөл хамгийн багатай, өвчтөнд гарч болзошгүй эрсдэлийг бууруулсан орчин үеийн арга техник болох дурангийн мэс заслын аргаар уушги, улаан хоолой, цээжний хөндий, голтын хавдрын хагалгааг дурангийн мэс заслын аргаар хийдэг.

  • Цээжний хөндий байрлалтай хоргүй хавдрын дурангийн мэс засал эмчилгээ оношилгоо
  • Ходоодны орох хэсгийн хорт хавдрын мэс заслын эмчилгээ
  • Хөхний хортой болон хоргүй хавдрын оношилгоо эмчилгээ
  • Хөхний нөхөн сэргээх мэс засал, хөхний дурангийн мэс засал
  • Хөхний хурц болон архаг үрэвсэлт өвчин хоргүй хавдар болон нэмэгдэл хөхний булчирхайн эмгэг
  • Гарын алга хөлрөх эмгэгийн /hyperhidrosis/ дурангийн мэс засал
  • Мэс заслын бус хими эмчилгээ
  • Байт эмчилгээ
  • Дархлалын эмчилгээ
  • Хавдрын хожуу шатны хөнгөвчлөх ба өвдөлт намдаах эмчилгээ
  • Хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, сургалт, судалгаа
Шинэ ажлын байр 200+