.

Сэргээн засах төв

Интермед эмнэлгийн Сэргээн засах төв нь олон улсын стандартын дагуу, орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурлан өдрийн эмчилгээ болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлдэг. Манай төвд сэргээн засахын эмч үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгч, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал болон физик эмчилгээг дэвшилтэт тоног төхөөрөмжөөр гүйцэтгэдэг.

Үндсэн үйлчилгээ

  • Сэргээн засахын эмчийн үзлэг, оношилгоо
  • Үений хэт авиан оношилгоо
  • Хөдөлгөөн засал (Physiotherapy)
  • Хөдөлмөр засал (Occupational therapy)
  • Физик эмчилгээ
  • Цахилгаан эмчилгээ (20+ төрлийн аппарат)
  • Дулааны эмчилгээ
  • Хүйтний эмчилгээ

Хэнд тохиромжтой вэ?

  • Гэмтэл, спортын гэмтлийн дараах сэргээн засалт
  • Мэдрэлийн гаралтай эмгэгүүд: захын мэдрэл, хүзүү/нурууны өвдөлт, харвалтын үлдэц
  • Яс-булчин-үе-холбоосын эмгэг: контрактур, артрит, артроз, тендинит
  • Мэс заслын өмнөх ба дараах: түнх/өвдөгний үе солилт, мөр, гар сарвуу, доод мөчдийн мэс засал, хүзүү-нуруу, эмэгтэйчүүдийн мэс заслууд
  • Эмэгтэйчүүдийн сэргээн засах: төрсний дараах, цэвэршилтийн үе, шээс задгайрал
  • Эрэгтэйчүүдийн сэргээн засах: түрүү булчирхайн мэс заслын дараах менежмент (45+)
  • Нойргүйдлийн менежмент
  • Дээд, доод мөчдийн лимфийн дренаж
  • Урьдчилан сэргийлэлт, боловсрол: өдөр тутмын идэвхтэй дасгал, зөв хэвшлийн зөвлөгөө шаардлагатай хүн бүрт тохиромжтой.

 

Тусламж үйлчилгээ

Хөдөлгөөн засал

  • Бүх төрлийн гэмтэл, мэс заслын өмнөх ба дараах сэргээн засалт
  • Спортын гэмтлийн дараах сэргээн засалт
  • Үений мэс заслын дараах сэргээн засалт
  • Мэдрэл, харвалт, яс-булчингийн эмгэгүүдийн үед
  • Эмэгтэйчүүдийн эмгэг, төрсний дараах сэргээн засалт

Хөдөлмөр засал

  • Гар, сарвууны гэмтэл/мэс заслын дараах үйл ажиллагааны чадвар сэргээх
  • Сорвины наалдацын эмчилгээ, зөвлөгөө, арчилгаа
  • Хавдрын үеийн лимфийн хавангийн менежмент

Физик эмчилгээ

  • Долгионы эмчилгээ
  • Ультра дуу: Ultrasound
  • Цахилгаан гүйдэл: TENS, ICT, PHENIX
  • Дулааны эмчилгээ: Hot Pack, Medical Warmer
  • Гэрлийн эмчилгээ: Infrared, Laser
  • Өндөр эрчимт цахилгаан соронзон эмчилгээ: EMSELLA, EMSCULPT, SIS
  • Alpha долгион эмчилгээ: Alpha-Stim
  • Хүйтний эмчилгээ: Cryotherapy

Тоног төхөөрөмж, технологи

Өндөр хөгжилтэй орнуудад өргөн хэрэглэгддэг шинэ технологийн аппарат, хэрэгслийг дэлхийн тэргүүлэгч BTL компанийн албан ёсны эрхтэйгээр ашиглаж байна. (Жишээ: EMSELLA, EMSCULPT, Super Inductive System гэх мэт)

Яагаад биднийг сонгох вэ?

  • Нэг хүн–нэг төлөвлөгөө: хувь хүнд тохируулсан эмчилгээний төлөвлөгөө
  • Нотолгоонд суурилсан протокол: хэмжигдэхүүнтэй ахиц, дахин үнэлгээ
  • Дэвшилтэт тоног төхөөрөмж: 20+ төрлийн физик эмчилгээний аппарат
  • Багийн ажиллагаа: эмч, физик эмчилгээ, хөдөлмөр засал, сувилахуйн нягт хамтын ажиллагаа
  • Өвчтөн төвтэй үйлчилгээ: цагийн уян хатан төлөвлөлт, зөвлөгөө, гэрийн дасгалын програм танд санал болгож байна.

Цаг авах:
📞 7701-1111

Verified by MonsterInsights