.

Ходоод багасгах мэс засал
Нийтэлсэн огноо: 2025-05-26

Ходоод багасгах мэс заслын дараа хүмүүс дунджаар илүүдэл жингийнхээ 60-70%-ийг нэгээс хоёр жилийн дотор хасдаг. Энэ нь спортоор хичээллэхэд хүндрэлтэй, зүрх судасны өвчтэй, илүүдэл жинтэй болон таргалалттай хүмүүст зориулсан жин хасах зорилготой эмчилгээний мэс заслын арга юм.

Ходоод тайрах мэс заслаар (Sleeve gastrectomy) ходоодны 70–80%-ийг авч, гадил хэлбэртэй нарийн уут болгож багасгадаг. Энэ нь таргалалтын эсрэг хамгийн түгээмэл хийгддэг бариатрийн мэс заслын төрөл бөгөөд жин хасахад өндөр үр дүнтэйд тооцогддог. Ходоодны хэмжээг тайрч багасгаснаар ходоодны эзэлхүүн багасч, цадах мэдрэмж хурдан ирдэг. Мөн Грелины даавар (өлсгөлөн мэдрүүлэгч даавар) ялгарах нь буурч, хоолны дуршил багасна.

Ходоод багасгах мэс заслыг хэнд зөвлөх вэ?
• Таргалалтаас шалтгаалсан зүрх судасны өвчтэй
• Хянагдах боломжгүй чихрийн шижинтэй
• Өвдөгний өвдөлтийн эрсдэлтэй
• БЖИ 30-аас дээш эсвэл хавсарсан өвчтэй хүмүүст

Үр дүн:

  • Хагалгааны үр дүнд хоолны дуршил өдөөгч грелин гормоны шүүрэл буурна.
  • Зүрхний шигдээс, тархины цус харвахаас сэргийлнэ.
  • Биеийн жин буурч, амьдралын чанар эрс сайжирна.

Та энэхүү мэс засал эмчилгээний талаар мэдээлэл авахыг хүсвэл Ерөнхий мэс заслын эмч дээр цаг аваарай.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights