Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Интермед эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн мэргэшсэн эмч, эх баригч, сувилагч нарын баг олон улсын жишигт нийцсэн, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг орчин үеийн аппарат, тоног төхөөрөмж ашиглан үзүүлж байна.

Танд болон таны ойр дотны хүмүүст жирэмсэн үеийн шинжилгээ, оношилгоо хийлгэх, жирэмсний хяналтад хамрагдах, мэргэжлийн эмч нарын хяналтад тав тухтай, аюулгүй орчинд төрөх, төрсний дараах үеийн тусламж үйлчилгээ авахыг зөвлөж байна.

Хэрэв охид, эмэгтэйчүүдийн биений юм хямрах, үтрээгээр хэвийн бус ялгадас гарах, хэвлийгээр өвдөх, шээс задгайрах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл манай тасгийн эмч нарт хандах бүрэн боломжтой.

Мөн гэр бүл төлөвлөлт, жирэмслэхээс хамгаалах орчин үеийн аргын талаар зөвлөгөө өгч, таны сонголтыг харгалзан, орчин үеийн төрөл бүрийн үйлчилгээг үзүүлж байна.

Тусламж үйлчилгээ

Жирэмсэн үеийн тусламж үйлчилгээ

  • Жирэмсэн үеийн шинжилгээ, оношилгоо
  • Ургийн гаж хөгжил (Дауны хам шинж болон бусад хромосомын гажиг)-ийн эрт илрүүлэг /Жирэмсний 11-13 долоо хоногтойд ургийн шилэн хүзүүний арын зай, ургийн хамрын яс тодорхойлох, эхийн цусанд цэлмэнгийн гонадотропин, жирэмсний хамааралт сийвэнгийн А уураг, Эхийн цусанд гурвалсан сорил хийх/
  • Ургийн гажиг оношлох хамгийн орчин үеийн шинжилгээ болох NIPT сорил /жирэмсэн эмэгтэйн цусны сорьцыг БНСУ-д илгээж буй/
  • Жирэмсний 18-22 долоо хоногтойд ургийн эрхтэн системийн нарийвчилсан хэт авиан шинжилгээ
  • Жирэмсний хяналт, зөвлөгөө
  • Жирэмсэн үеийн эмгэг байдал (манас таталтын урьдал, чихрийн шижин, ургийн өсөлтийн саатал, ургийн бүтэлт)-ыг эрт илрүүлэх, хянах, тусламж үйлчилгээ
  • Жирэмсний хожуу хордлого, манас таталтын эмчилгээ, хяналт, төрөлтийн төлөвлөгөө
  • Зулбалт, өсөлтгүй жирэмсний үеийн тусламж үйлчилгээ
  • Эрхтэн системийн эмгэгийг нарийн мэргэжлийн эмчтэй хамтран оношлох, хянах, тусламж үзүүлэх

Төрөх үеийн болон төрсний дараах үеийн тусламж үйлчилгээ

  • Төрөлтийн үеийн тусламж үйлчилгээ
  • Төрөлтийн үеийн өвдөлт намдаалт
  • Төрөлтийн үед эх болон ургийн биеийн хяналт
  • Таны болон төрөх нярайн хэрэгцээнд үндэслэсэн цогц тусламж үйлчилгээ
  • Нярайн дархлаажуулалт, илрүүлэг шинжилгээнүүд /түнх, зулай, хэвлий, зүрхний эхо, сонсголын бичлэг, бамбайн даавар/
  • Хөхний арчилгаа
  • Хөхөөр хооллолт
  • Хооллолт, эрүүл ахуйн дэглэм зөвлөгөө
  • Гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө
  • Нярайн асаргаа сувилгааны талаар зөвлөгөө, сургалт

Охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ

  • Охидын үзлэг, оношилгоо
  • Үтрээний үрэвслийн оношилгоо, эмчилгээ
  • Үтрээний дуран
  • Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ
  • Умайгаас цул алдах, биений юм алдагдах эмгэгийн оношилгоо, эмчилгээ
  • Үргүйдлийн оношилгоо
  • Умайн хоргүй хавдрын оношилгоо, эмчилгээ
  • Умайн хүзүүний хавдрын урьдал, хавдрын илрүүлэг
  • Цэвэршилтийн хам шинжийн оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө
  • Ясны сийрэгжилтийн оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө
  • Бэлгийн замаар дамжих халдварын оношилгоо, эмчилгээ
  • Эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ

Мэс заслын тусламж үйлчилгээ

  • Хөнөөл багатай хэвлийн дурангаар хийгдэх мэс засал
  • Үргүйдлийн үеийн оношилгоо, эмчилгээ
  • Өндгөвчний уйланхайт эмгэгийн оношилгоо, эмчилгээ
  • Умайн гаднах жирэмсний мэс засал эмчилгээ
  • Үрийн суваг боох
  • Умайг авах мэс засал
  • Үтрээний үүдэвчийн уйланхай, буглаа
  • Үтрээний хана ба хярзангийн нөхөн сэргээх мэс засал
  • Давсаг сойх мэс засал
  • Умайн хүзүүний эмгэгтэй хэсгийг цахилгаанаар өөлж авах (LEEP)
  • Умайн хөндийн ургацаг, хоргүй хавдар авах
  • Умайн хоргүй хавдар (миома) авах
  • Умайг үтрээгээр болон хэвлийгээр авах мэс засал
Шинэ ажлын байр 200+