Интермед эмнэлгийн Гэмтэл согог, мэс заслын тасаг нь дээд болон доод мөчдийн гэмтэл, хавсарсан согогийн тусламж үйлчилгээг олон улсын чанар, стандартаар үзүүлдэг. Хагалгааны хэсэг нь бактерийн бохирдлоос бүрэн хамгаалагдсан вакум орчин, Европын стандартын ламинар агаарын урсгалт системээр иж бүрэн тоноглогдсон. Мэс засалд ашиглагдах хиймэл үе (имплант), анатомийн хэлбэрт түгжээт ялтас, шураг болон уян утсыг дэлхийд тэргүүлэгч дараах брэндүүдээс албан ёсны эрхтэйгээр сонгон ашиглаж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний явцад халдвар авахаас бүрэн хамгаалах зорилгоор мэс засал бүрд зөвхөн нэг удаагийн зориулалттай эмнэлгийн хэрэгслийг ашигладаг.
Тусламж үйлчилгээ
- Гэмтлийн үеийн анхны тусламж
- Хөдөлгөөн хязгаарлах хөнгөн, агаар нэвтрүүлдэг гипс тавих (Viber splint, Cast)
- Анатомийн хэлбэрт тохирсон дэмжигч бэхэлгээ зүүх
- Гэмтлийн үеийн бүрэн оношилгоо (Рентген-X-ray, Хэт авиан оношилгоо- Ultrasound, Компьютерт томограф-CT, Соронзон Резонанст Томограф-MRI)
- Дээд мөчдийн гэмтэл (Эгэм, атгаал, шуу, богтос, сарвууны ясны хугарал бэхлэх болон зөөлөн эдийн мэс засал эмчилгээ)
- ·Доод мөчдийн гэмтэл (Дунд чөмөг, шаант, тахилзуур, шагайн, өсгий, тавхайн ясны хугарал бэхлэх болон зөөлөн эдийн мэс засал эмчилгээ)
- Спортын гэмтэл (Мөрний үе, тохойн үе, өвдөгний үе, шагайн үений холбоос болон мөгөөрсөн эдийн гэмтлийн дурангийн мэс засал эмчилгээ)
- Үе мөчний согогийн засал эмчилгээ (Мөрний үе солих, Түнхний үе солих, Өвдөгний үе солих, Шагайн үе солих мэс засал эмчилгээ)
- Цээжний гэмтлийн үед Цээжний хөндийн мэс заслын эмч нартай хамтран цээжний хөндийн дурангийн мэс засал болон хавирганы хугарал бэхлэх мэс засал, цээжний хөндийд гуурс байрлуулах эмчилгээ
- Хэвлийн хөндийн хавсарсан гэмтлийн үед ерөнхий мэс заслын эмч болон элэг нойр булчирхайн мэс заслын эмч нартай хамтран элэг, дэлүү болон нойр булчирхайн гэмтлийн мэс заслын тусламж үйлчилгээ
- Ил шарх, архаг шархны эмчилгээ мэс заслын тусламж үйлчилгээг нөхөн сэргээх, бичил мэс заслын эмч болон судасны мэс заслын эмч нартай хамтран мэс засал эмчилгээ (арьс нөхөх, судастай далбангаар нөхөх зэрэг зөөлөн эдийг дутмагшлыг сэргээх)
- Үений тарилга эмчилгээ (PRP, Hyaluronic acidi, Steriod injection)
- Гэмтлийн дараах нөхөн сэргээх, физик эмчилгээ, уламжлалт зүү, төөнүүр засал эмчилгээ
Мэс засал эмчилгээ
- Өвдөг, түнх, шагай, мөрний үе солих
- Үений дурангийн болон нээлттэй мэс засал
- Мөрний үений нээлттэй ба дурангийн мэс засал
- Ясны хугарал бэхлэх ба өнцөг засах мэс засал
- Хугарал бэхлэх, үений наалдац салгах
- Зөөлөн эд, шөрмөс ба мэдрэл чөлөөлөх мэс засал
- Бүх төрлийн металл (имплант) заалуулах, авах
- Сорви засах, согог засал ба нөхөн сэргээх бичил мэс засал
- Гэмтэл болон хавдрын мэс заслын дараах шарханд зөөлөн эд ба арьс шилжүүлэн суулгах
- Хөлийн эрхий хурууны яс ургалт авах, саруй засах
- Илүү хуруу авах, хурууны наалдац салгах, хуруу нөхөн сэргээх
- Яс болон зөөлөн эдийн хортой, хоргүй хавдар авах
- Ясны идээт үрэвслийн мэс засал эмчилгээ






