Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Журнал клуб – “Давсны хэрэглээ ба хорт хавдрын хамаарал”
Нийтэлсэн огноо: 2024-05-02

Давс /NaCl/  40% нь натриас бүрддэг бөгөөд хэтрүүлэн хэрэглэх нь олон тооны эрүүл мэндийн гаж нөлөө үүсгэдэг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас давсыг өдөрт 5гр буюу 1 хоолны халбагатай тэнцэх хэмжээгээр ашиглахыг зөвлөдөг ба 5гр Давс нь 2000~2300мг натритай тэнцдэг.

 

 

 

 

 

 

 

Монгол улсын давсны хэрэглээний бүс нутгийн хуваарилалт

Хавдрын сэргийлэлтийг Дэлхий дахинаа CUP буюу Continuous Update Project хэмээх судалгааны дата цуглуулалтын төслөөр цуглуулж, үр дүнгийн талаар мэдээллэдэг. /2018 оны байдлаар Хавдрын эрсдэл болон үйлдвэрийн аргаар боловсруулан хадгалсан хоолны холбоог судалсан судалгааг нийтэлсэн болно./

 

Энэхүү судалгаагаар давсалж хадгалсан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр /20г-с их/ хэрэглэх нь ходоодны хорт хавдар үүсгэх эрсдэлийг 6-9% нэмдэгдүүлдэг нь Strong Evidence/Probable grade/-тэй батлагдсан.

 

 

 

 

 

 

Мөн түүнчлэн үйлдвэрийн аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр /50г-с их/ хэрэглэх нь бүдүүн гэдэсний хавдар үүсэх эрсдэлийг 16%-р нэмэгдүүлдэг нь Strong Evidence/Convincing grade/-тэй батлагдсан.

 

 

 

 

 

 

 

Кантон аргаар давсалсан загас долоо хоногт нэгээс олон удаа /50г-с их/ идэх нь нь хамар залгиурийн хавдар үүсгэх эрсдэлийг насанд хүрэгсдэд 31%, хүүхдэд 35%-р нэмэгдүүлдэг нь мөн Strong Evidence/ Probable grade/-тэй батлагдсан.

 

 

 

 

 

 

Монгол улс Ходоодны хавдарын тархалт болон ходоодны хорт хавдрын шалтгаант нас баралтаар нэгт орж байна.

     

Монгол улсын ходоодны хорт хавдрын тархалтын судалгаагаар Баруун бүсийн аймгуудаар буюу давсны хэрэглээ ихтэй бүсүүдээр ходоодны хавдар илүү өндөр байна.

Монголчуудын дунд явуулсан STEPS судалгаагаар 2019 оны байдлаар иргэдийн өдөр тутмын давсны хэрэглээ өндөр байгааг харж болно.

Үүнээс харахад Монголчуудын давсны хэрэглээ нь дэлхий дахинд өндөрт орж буй бөгөөд үүнээс хамааралтай ходоодны хавдрын тохиолдол их байгаа гэж үзэж болохоор байна. Давсны /Натрийн/ хэт хэрэглээ нь ходоодны хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул Дэлхийн Эрүүл Мэндийн байгуулагын зөвлөмжийн дагуу өдрийн давсны хэрэглээг 5гр-с бага байх нь зүйтэй гэж үзэж байна.

Дараах таван алхмаар давсны хэрэглээг бууруулахыг зөвлөдөг:

Б.Даваадаш

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+