Интермед эмнэлгийн Цээжний хөндийн мэс заслын тасаг нь ерөнхий, хэвлийн дурангийн, судасны, хавдрын болон эрхтэн шилжүүлэх мэс заслаар мэргэшсэн Монголын чадварлаг эмч нарын баг цээжний хөндийн байрлалын (уушги, голт, улаан хоолой, хөх,ходоодны амсар хэсэг) хавдрын болон хавдрын бус өвчлөл мөн хоргүй хавдрын оношилгоо эмчилгээг нотолгоонд суурилсан өвчтөний аюулгүй байдлыг бүрэн хангасан орчинд үзүүлж байна.
- Цээжний хөндий байрлалтай хоргүй хавдрын дурангийн мэс засал эмчилгээ оношилгоо
- Уушгины дурангийн мэс засал
- Уушгины хавдрын оношилгоо, эмчилгээ, уушги хэсэгчлэн дэлбэн тайрах, бүтэн тайрах
- Гарын алга хөлрөх эмгэгийн /hyperhidrosis/ дурангийн мэс засал
- Улаан хоолойн гэмтэл, хортой болон хоргүй хавдрын дурангийн мэс засал
- Голтын хортой болон хоргүй хавдрын оношилгоо, эмчилгээ
- Ходоодны орох хэсгийн хорт хавдрын мэс заслын эмчилгээ
- Хөхний хортой болон хоргүй хавдрын оношилгоо эмчилгээ
- Хөхний нөхөн сэргээх мэс засал, хөхний дурангийн мэс засал
- Хөхний хурц болон архаг үрэвсэлт өвчин хоргүй хавдар болон нэмэгдэл хөхний булчирхайн эмгэг
- Мэс заслын өмнөх ба дараах хими эмчилгээ
- Хувь хүнд тохирсон бай эмчилгээ
- Хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт
- Хавдрын хожуу шатны хөнгөвчлөх ба өвдөлт намдаах эмчилгээ