Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Бөөрний архаг өвчний үед бөөрний үйл ажиллагааг үнэлэх соронзон резонанс шинжилгээний ач холбогдол
Нийтэлсэн огноо: 2023-11-22

Дэлхийд бөөрний архаг өвчнөөр (БАӨ) оношлогдсон 843.6 сая хүн байдаг, энэ нь 10 хүн тутмын 1 нь ямар нэг байдлаар бөөрний үйл ажиллагааны алдагдалтай байгааг харуулах бөгөөд БАӨ үе шат нэмэгдэхийн хэрээр улс орон болон хувь хүнээс эрүүл мэндэд зарцуулах зардал эрс нэмэгддэг байна. Иймд БАӨ-ний үр дүнтэй менежмент чухал асуудал болсоор байна.

Одоо баримталж буй олон улсын удирдамжид БАӨ үе шатыг сийвэнгийн креатинин болон, шээсний уургийн хэмжээгээр үнэлдэг. Гэсэн хэдий ч зарим шалтгаант БАӨ үед эхэн үедээ эдгээр шинжилгээнд үйл ажиллагаа хэвийн байх ч, эдийн эргэшгүй гэмтэл гарсны дараа өөрчлөлт гарах тохиолдол байдаг.

Жишээлбэл чихрийн шижингийн шалтгаант БАӨ үед эдэд гэмтэл үүсэж эхэлснээс 5-10 жилийн дараа буюу эргэшгүй өөрчлөлт дараа шээсээр уураг нэмэгдэж, сийвэнгийн креатинин өсдөг. Зарим тохиолдолд эдийн шинжилгээ хийх нь оношилгооны алтан стандарт байдаг ч үүнийг орлох инвазив бус оношилгооны арга шаардлагатай байна.

Сүүлийн үед бөөрний бүтэц, үйл ажиллагааг үнэлэхэд Соронзон резонанс шинжилгээний (fMRI) ач холбогдлын талаар судалгаа их хийгдэж байна. FMRI нь цусны урсгал, шүүлт, эдийн хүчилтөрөгчийн хангамж, сувганцрын эргэн шимэгдэл зэрэг бөөрний үйл ажиллагааны янз бүрийн хэсгүүдийг хэмжихэд тохиромжтой. Бөөрний fMRI нь хэд хэдэн төрөл байгаа бөгөөд MRE-MRI нь гадны чичиргээнээс үүссэн усны шилжилтийн долгионоор эдийн фиброз илрүүлдэг, BOLD-MRI нь оксигемоглобиныг ашиглан эд эсийн хүчилтөрөгчийн түвшин бүртгэж бөөрний гипокси үнэлэхэд ач холбогдолтой талаар судалгаа хэвлэгдэж байна. Эдгээр судалгаанаас харахад fMRI шинжилгээ нь бөөрний өвчнийг оношлох, хянах үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг тооцоолоход ирээдүйтэй харагдаж байна. Цаашид хэрэглээг сайжруулахын тулд эмнэлзүйн туршилт судалгаа хийх шаардлагатай бөгөөд бөөрний дүрслэл оношилгооны салбарт энэ чиглэлийг судалгаа идэвхтэй хийгдэж байна.

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+