2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Интермед эмнэлгийн Сувилахуйн алба Сити Их сургуулийн Сувилахуйн тэнхимтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.
Тус гэрээний хүрээнд Сувилахуйн бакалаврын зэргээр суралцагч оюутан суралцагчдын эмнэлзүйн дадлага сургалтыг төлөвлөгөө, удирдамжийн дагуу чанартай зохион байгуулж, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдлэг, ур чадвартай мэргэжилтнүүдийг ажлын байранд бэлтгэх юм. Мөн мэргэжлийн сургалтуудыг хамтран зохион байгуулж сувилагчийн шаталсан сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудад хамруулан чадавхжуулах бөгөөд ажил олгогч, төгсөгчдийн уулзалтуудыг тогтмол зохион байгуулах, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлд оролцох чиглэлээр хамтран ажиллана.