Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Эмгэг судлалын баг Тайпейгийн Анагаах ухааны их сургуулийн эмнэлэгт мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдлаа
Нийтэлсэн огноо: 2023-04-26

Интермед эмнэлгийн Лабораторын тасгийн Эмгэг судлалын баг  “Тайпейгийн” Анагаах Ухааны Их Сургуулийн эмнэлэгт мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдлаа.

Тайпейгийн Анагаах ухааны их сургуулийн эмнэлэг нь 1976 онд байгуулагдсан 800 ортой, 2300 гаруй багш ажилтантай, олон улсын JCI байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон эмнэлзүйн судалгаа, сургалтыг нягт хослуулан ажилладаг Тайваны хамгийн том эмнэлгүүдийн нэг юм.

Интермед эмнэлгийн Эмгэг судлалын эмч, Анагаах ухааны доктор Н.Батзаяа, эмгэг судлалын техникч А.Нарангэрэл нар Тайпейн анагаах ухааны их сургуулийн Эмгэг судлалын тасаг дээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдан “Хөх болон ходоодны хавдрын HER-2 генийн мутацийг илрүүлэх FISH шинжилгээний арга”-д суралцлаа. Мөн Молекул патологийн аргууд болох EGFR, BRAF, KRAS мутацийг илрүүлэх шинжилгээний аргуудтай танилцан туршлага судаллаа.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+