Түргэвчилсэн буюу антиген тодорхойлох шинжилгээ нь хамар залгиурын арчдаснаас вирусийн гадаргуугын уургийг илрүүлэх шинжилгээ юм. Халдварын эрт үеийн илрүүлэгт тохиромжгүй бөгөөд харьцангуй мэдрэг чанар багатай арга юм. Хариу 2 цагийн дотор гарна.
Энэхүү шинжилгээг КОВИД-19 вирусийн шинж тэмдэг илэрсэн хүн өгвөл илүү зохимжтой бөгөөд xариу гарах хугацаа богино байдаг давуу талтай. Шинжилгээний аргын мэдрэг чанараас шалтгаалж халдварын эрт үе буюу вирус цөөн байх үед хуурамч сөрөг хариу гарах боломжтой.
Интермед эмнэлэгт машинтай үйлчлүүлэх COVID-19 илрүүлэх оношилгооны цэг ажиллаж байна. Бүртгүүлэх бол энд https://online.intermed.mn/ дарна уу.
Тусгай үүргийн нислэгээр гадаад явах хүмүүс ЭНД ДАРЖ мэдээлэл авна уу.
Ковид халдварыг илрүүлэх Түргэвчилсэн/Rapid шинжилгээ өгсний дараах зөвлөмж
- Ковид-19 халдварыг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан тохиолдолд баталгаажуулах ПГУ/PCR шинжилгээг заавал өгөх шаардлагатай.
- Баталгаажуулах ПГУ/PCR шинжилгээг харьяа дүүргийн сайн дурын шинжилгээний цэгт өгч болно. Мөн Интермед эмнэлгийн online.intermed.mn цахим хаягаар цаг авч төлбөртэйгөөр өгөх боломжтой.
- Хэрэв таны ПГУ/PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарвал Интермед эмнэлгийн зүгээс таны шинжилгээний мэдээллийг ХӨСҮТ-ийн тандалтын албанд яаралтай мэдээлнэ.
- Та Ковид-19 халдварыг илрүүлэх шинжилгээ өгсний дараа шинжилгээний хариу гартал, эмнэлгийн тусламж үйлчилгээ автлаа олон нийтийн газраар явахгүй, олон хүнтэй харилцахгүй, гэртээ хүн урихгүй байж өөрийгөө тусгаарлан ойр дотны хүмүүс болон бусдыг халдвараас сэргийлэх тухай эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг анхаарна уу