Интермед эмнэлгийн 7 эмч “Global breast cancer conference 2023” (GBCC 2023)-т амжилттай оролцлоо.
“GBCC 2023” нь хөхний хорт хавдрын эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэлт, оношилгоо эмчилгээний арга замыг сайжруулах талаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлдэг дэлхийн хэмжээний томоохон чуулга уулзалтуудын нэг юм.
Тус чуулганд оролцсоноор туяа эмчилгээ, дархлаа эмчилгээ, дааврын эмчилгээ, хими, эмчилгээ, бай эмчилгээ, мэс засал болон оношилгооны хамгийн сүүлийн үеийн хувилбаруудын талаар туршлага солилцлоо.
Чуулганд 38 орны нийт 2,516 мэргэжилтнүүд оролцсон бөгөөд 24 орноос 245 судалгааны хураангуй материал цугларсан ба Интермед эмнэлэг нь өөрийн туршлагад суурилсан 8 судалгааны хураангуйтай оролцлоо.
Интермед эмнэлгийн Мэс заслын эмч М.Одбаатар, Толгой хүзүү, нөхөн сэргээх мэс заслын эмч Б.Батцэнгэл нар өмнөд Солонгос улсын Чусон их сургуулийн Хөх, дотоод шүүрлийн булчирхайн мэс заслын тасагт туршлага судаллаа.
PO073 – AN EARLY EXPERIENCE OF MICROVASCULAR BREAST RECONSTRUCTION IN MONGOLIA Battsengel Byambasuren, Bold Altangerel, Gan-Erdene Badamraa, Unubold Enkhbaatar, Denis Skuratov
PO075- DELAYED RECONSTRUCTION FOR PARTIAL MASTECTOMY DEFECT BY LATISSIMUS DORSI FLAP WITH CONTRALATERAL MASTOPEXY Orgilbold Enkhbat, Odbaatar Myagmar, Battsengel Byambasuren, Khurelbaatar Sainbaatar, Bold Altangerel
PO091 – SURVIVAL OF BREAST CANCER PATIENTS IN INTERMED HOSPITAL, MONGOLIA Khurelbaatar Sainbaatar, Bold Altangerel
PO092 – ROLE OF AN ORAL ANTIMETABOLITE AGENT TEGAFUR ON TRIPLE-NEGATIVE BREAST CANCER FOR THE ADJUVANT PURPOSE Tserenyudon Shirchinjav, Bold Altangerel
PO093 – THE KI-67 MARKER TO CHEMOTHERAPY SENSITIVITY IN BREAST CANCER Batmunkh Bilguunzaya, Orgilbold Enkhbat, Odbaatar Myagmar, Khurelbaatar Sainbaatar, Bold Altangerel