Дурангийн хэт авиа (Endoscopic Ultrasound- EUS) нь үзүүртээ хэт авиан үүсгэвэр бүхий дурангийн тусламжтайгаар хоол боловсруулах замын салстын болон салстын доорх үүсгэврийг тодруулах, цөс нойр булчирхайн эмгэгүүдийг ялган оношилох, эд эсийн шинжилгээ авах, эмчилгээний ажилбарууд хийдэг оношилгоо, эмчилгээний мэдрэг чанар өндөртэй шинжилгээний арга юм. Монгол Улсад анх удаа Интермед эмнэлэгт 2019 оны
Дурангийн хэт авиа (Endoscopic Ultrasound- EUS) нь үзүүртээ хэт авиан үүсгэвэр бүхий дурангийн тусламжтайгаар хоол боловсруулах замын салстын болон салстын доорх үүсгэврийг тодруулах, цөс нойр булчирхайн эмгэгүүдийг ялган оношилох, эд эсийн шинжилгээ авах, эмчилгээний ажилбарууд хийдэг оношилгоо, эмчилгээний мэдрэг чанар өндөртэй шинжилгээний арга юм. Монгол Улсад анх удаа Интермед эмнэлэгт 2019 оны 8-р сараас эхлэн нэвтрүүлсэн бөгөөд Японы Olympus брэндийн GF-UCT180 загварын, өндөр хүчин чадалтай дурангаар энэхүү оношилгоог хийдэг.
Ямар эмгэг өөрчлөлттэй хүмүүс энэ оношилгоог хийлгэх шаардлагатай вэ?
- Ходоод, бүдүүн гэдэсний дурангаар салстын болон салстын дорх өөрчлөлтүүд илэрсэн тохиолдолд нарийвчлан оношлуулж, тодруулах зорилгоор
- Цөс, нойр булчирхайн уйланхайт болон хавдарлаг голомтуудыг бүрэн оношлох зорилгоор хийгдэнэ.
- Улаан хоолойн орчмын голтын үүсгэврүүдийг ялган оношилох, эд, эсийн шинжилгээ авах
- Хоол боловсруулах замын салстын эрт үеийн хорт хавдрын нэвчилтийг тодорхойлох, эмчилгээний шийдвэр гаргах, хянах
- Бөөрний дээд булчирхайн голомтууд ялган оношлох, эд, эсийн шинжилгээ авах
- Шулуун гэдэсний голомтууд ялган оношилох зорилгоор хийлгэнэ.
Давуу тал
- Ходоодны хавдрын үе шатыг тогтоох, хавдар хэр зэрэг гүн рүүгээ тархсан байна вэ гэдгийг тодорхойлж, оновчтой эмчилгээний тактикийг боловсруулах боломжийг олгоно.
- Дурангийн хэт авиан шинжилгээ нь хэвлийн эхо, KТ, соронзон резонансын дүрслэл (MRI), эсвэл PET CT -ээс илүү нарийвчлалтай бөгөөд хавдрын үе шатыг тодорхойлох магадлал илүү, хортой, хоргүй эсэхийг нарийн тодорхойлж чаддаг, эдийн шинжилгээ авах боломжтойгоороо давуу талтай.
Оношийн баталгаажилтын түвшин
Олон төрлийн оношилгоог хийдэг учир эрхтэн тус бүртээ харилцан адилгүй мэдрэг чанар өндөртэй. Жишээлбэл, улаан хоолойн эмгэгийг 95-98 хувийн үнэн магадтай оношилно. Нойр булчирхайн уйланхайт өөрчлөлтүүдийг энгийн, хортой болон хортойд шилжих эрсдэлтэй эсэхийг 95 хүртэлх хувийн магадлалтайгаар ялган оношлох чадвартай.