Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Интермед эмнэлэг нойргүйдлийн эсрэг Alpha Stim эмгүй эмчилгээг хийж байна.
Нийтэлсэн огноо: 2021-10-29

Alpha Stim эмчилгээ гэж юу вэ?

Alpha-Stim эмчилгээ нь гавлын цахилгаан эмчилгээний өдөөлт хэмээх аргыг ашиглан сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутрал ба/эсвэл нойргүйдлийг микро гүйдлээр эмчилдэг.

  • Насанд хүрсэн 3 хүн тутмын нэг сэтгэцийн тулгамдсан асуудалтай
  • 5 хүн тутмын 1 нь нойргүйдэлд өртдөг
  • 4 хүн тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед сэтгэл гутралд орсон тоо баримт байдаг ба эдгээр асуудлуудыг өвдөлтгүй, эмийн хорт нөлөөгүй эмчлэх арга нь Alpha Stim эмчилгээ юм.

Alpha Stim-г ямар үед хийх вэ?

  • Нойргүйдэл
  • Сэтгэл түгшилт
  • Сэтгэл гутрал
  • Өвдөлт (Альфастим М) намдаах зорилгоор хийнэ. 20-40-60 минут хийнэ.

Энэхүү эмчилгээг дараах 2 алхамын дагуу хийнэ.

  1. Чихэнд байрлуулна
  2. Аппаратаа асаан 20-40-60 минутаар хийнэ

Alpha Stim аппрат нь уртавтар тархины тодорхой хэсгийн нейронуудад цахилгаан гүйдэл дамжуулдаг. Энэ нь гүн бясалгал, зүүрмэглэх, гүн тайвшралын үед тархинд үүсдэг альфа долгионыг ялгаруулдаг. Эмийн эмчилгээнээс ялгаатай нь  аюулгүй, гаж нөлөө үзүүлэхгүй. Тодорхой хугацаанд Alpha-Stim эмчилгээнд хамрагдсанаар сэтгэл хямрал, нойргүйдлыг эмчлэх боломжтой

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст