“INTERMED IUHW FELLOWSHIP III” ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
Олон улсын эмнэлгийн стандарт, чанарын шаардлагыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж буй Интермед IUHW эмнэлэг нь үндсэн мэргэшил эзэмшсэн залуу эмч нарынхаа мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, туршлагатай эмч нараас суралцах, цаашид хамтран ажиллаж, өсөн дэвжих боломжийг бүрдүүлэх зорилгоор хоёр жилийн хугацаатай “Intermed Fellowship III” хөтөлбөрөө гурав дахь жилдээ зарлаж байна.
🔹 ХӨТӨЛБӨРИЙН ЧИГЛЭЛҮҮД
• Эх барих, эмэгтэйчүүд судлал
• Зүрх, судас судлал
• Уушги судлал
🔹 ТАВИГДАХ ШААРДЛАГА
• Дээрх чиглэлээр үндсэн мэргэшил эзэмшсэн байх (Төрөлжсөн мэргэшил эзэмшсэн байж болно)
• Мэргэжлээрээ тасралтгүй суралцаж, хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй байх
🔹 ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ
• Олон улсын магадлан итгэмжлэлтэй эмнэлгийн орчинд ажиллан, туршлагатай эмч нараас суралцах
• Мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх
• Олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн байгууллагын соёл, үйл ажиллагаатай танилцаж суралцах
• Тасралтгүй мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамрагдах
• Хөтөлбөрийг амжилттай дүүргэсний дараа Интермед IUHW эмнэлэгт үндсэн эмчээр үргэлжлүүлэн ажиллах боломж
• Өмнөх ажлын туршлага шаардахгүй
🔹 БҮРТГҮҮЛЭХ
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй эмч нар дараах холбоосоор бүртгүүлнэ үү.
🔗 Intermed IUHW Fellowship program III – Бүртгүүлэх
📅 Анкет хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 10-р сарын 23 өдөр 17 цаг]
📌 Анхан шатны шалгаруулалтад тэнцсэн эмч нарыг дараагийн шатны ярилцлагад урьж оролцуулна.
Өөрийгөө хөгжүүлж, мэдлэг туршлагаа ахиулан, Интермед IUHW эмнэлгийн хамт олонтой хамтдаа өсөн дэвжих боломжийг бүү алдаарай!




