Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Интермед-Цогтцэций клиник сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд хараа шалгах өдөрлөг зохион байгууллаа
Нийтэлсэн огноо: 2026-03-24

Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Интермед-Цогтцэций клиник нийгмийн хариуцлагын хүрээнд сургуулийн өмнөх насны хүүхдийн харааны эмгэгийг эрт илрүүлэх өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Мөрөөдөл” 7 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн нийт 130 хүүхдийг харааны бүрэн үзлэгт хамруулж, нүдний хараа, хугарлын гажиг, хялар болон мохос харааны эмгэгийг илрүүлэх үзлэг, оношилгоо хийв.

Мөн үзлэгийн үеэр багш, сурган хүмүүжүүлэгчид болон эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн харааны онцлог, энэ насанд түгээмэл тохиолддог эмгэгүүдийн талаар мэдээлэл, зөвлөмж өгч, нүдний эрүүл мэндийг хамгаалах зөв дадлын талаар зөвлөгөө хүргэлээ.

Энэхүү өдөрлөгт идэвхтэй оролцсон бяцхан хүүхдүүд, эцэг эх, асран хамгаалагчид болон хамтран ажилласан цэцэрлэгийн хамт олонд талархал илэрхийлье.

Интермед-Цогтцэций салбар клиник нь орон нутгийн иргэдэд чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх чиглэлээр тогтмол ажиллаж байна.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights