.

“Intermed IUHW Fellowship” хөтөлбөр зарлагдлаа
Нийтэлсэн огноо: 2026-10-14

‎“INTERMED IUHW FELLOWSHIP III” ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

Олон улсын эмнэлгийн стандарт, чанарын шаардлагыг амжилттай хэрэгжүүлэн ‎ажиллаж буй Интермед IUHW эмнэлэг нь үндсэн мэргэшил эзэмшсэн залуу эмч ‎нарынхаа мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, туршлагатай эмч нараас суралцах, ‎цаашид хамтран ажиллаж, өсөн дэвжих боломжийг бүрдүүлэх зорилгоор хоёр ‎жилийн хугацаатай “Intermed Fellowship III” хөтөлбөрөө гурав дахь жилдээ ‎зарлаж байна.‎

🔹 ХӨТӨЛБӨРИЙН ЧИГЛЭЛҮҮД

• Эх барих, эмэгтэйчүүд судлал
• Зүрх, судас судлал
• Уушги судлал

🔹 ТАВИГДАХ ШААРДЛАГА
• Дээрх чиглэлээр үндсэн мэргэшил эзэмшсэн байх (Төрөлжсөн мэргэшил ‎эзэмшсэн байж болно)‎
• Мэргэжлээрээ тасралтгүй суралцаж, хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй байх

🔹 ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ
• Олон улсын магадлан итгэмжлэлтэй эмнэлгийн орчинд ажиллан, ‎туршлагатай эмч нараас суралцах
• Мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх
• Олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн байгууллагын соёл, үйл ‎ажиллагаатай танилцаж суралцах
• Тасралтгүй мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамрагдах
• Хөтөлбөрийг амжилттай дүүргэсний дараа Интермед IUHW эмнэлэгт үндсэн ‎эмчээр үргэлжлүүлэн ажиллах боломж
• Өмнөх ажлын туршлага шаардахгүй

🔹 БҮРТГҮҮЛЭХ
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй эмч нар дараах холбоосоор бүртгүүлнэ үү.‎
🔗 Intermed IUHW Fellowship program III – Бүртгүүлэх
📅 Анкет хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 10-р сарын 23 өдөр 17 цаг]
📌 Анхан шатны шалгаруулалтад тэнцсэн эмч нарыг дараагийн шатны ярилцлагад ‎урьж оролцуулна.‎

Өөрийгөө хөгжүүлж, мэдлэг туршлагаа ахиулан, Интермед IUHW эмнэлгийн ‎хамт олонтой хамтдаа өсөн дэвжих боломжийг бүү алдаарай!‎

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights