.

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн хөтөлбөр”-ийн хүрээнд ажилтны ажлын байрны осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүлж байна.

Байгууллагын “Хөдөлмөрийн эрүүл мэндийн хөтөлбөр”-ийн үндсэн зорилго бол Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, хөдөлмөрийн хэвийн ба хэвийн бус нөхцөл, эрүүл мэндийн босго үзүүлэлтэд тулгуурласан эрүүл мэндийн үзлэг шинжилгээг зохион байгуулсанаар мэргэжлээс шалтгаалах өвчин ба ердийн өвчний хөдөлмөрийн чадвар алдалт, өвчний улмаас ажлын цагийн алдагдал үүсэх хүчин зүйлийг бууруулж ажилтаны бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Зорилтот бүлэг: Хэвийн ба хэвийн бус нөхцөл, үйлдвэр, уурхай барилга зэрэг аюулгүй ажиллагааны эрсдэлтэй ажилтан

Хөдөлмөрийн эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд дараах төрлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг:

Хөдөлмөрийн эрүүл мэндийн үндсэн үзлэг

Ажилд орохын өмнөх:

  • Хугацаат
  • Ажлаас гарах
  • Хөдөлмөрийн нөхцөл солих
  • Шалтгаанд суурилсан
  • Алслагдмал байршилд ажиллах
  • Мэргэжлээс шалтгаалах ба ердийн өвчний илрүүлэг
  • Ердийн өвчний хөдөлмөрийн чадвар алдалтын дараах үзлэг
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний хөдөлмөрийн чадвар алдалтын дараах үзлэг

Ажилд буцаж орох үеийн үзлэг:

  • Ажлын байран дахь осол гэмтлийн дараах,
  • Ахуйн осол гэмтлын дараах,
  • 1 сар ба түүнээс дээш хугацаагаар өвчний улмаас ажлын цагийн алдагдал үүссэн ажилтаны үнэлгээ ,
  • Хөдөлмөрийн эрүүл мэндийн сувилагчийн тусламж үйлчилгээ,
  • Хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгийн баримт бичгийн үнэлгээ,
  • Хөдөлмөрийн эрүүл мэндийн архаг өвчний хяналтын үзлэг/анхан ба нарийн мэргэжлийн хавсарсан үзлэг/

Олон улсын итгэмжлэгдсэн багаж тоног төхөөрөмж, эмнэлзүйн удирдамжаар бүрэн хангаж ажилладаг. Үүнд:

  • Нүдний хараа шалгах сорил, (Amtronix)
  • Уушигны үйл ажиллагааны сорил,(ATS and ERS )
  • Сонсголын үйл ажиллагааны сорил (OSHA стандарт)
  • Нүдний уг дурандах, даралт үзэх, шил тохируулах
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Амьсгалын хамгаалах хэрэгслийн тохироо
  • Сонсголын хамгаалах хэрэгслийн тохироо
  • Цээжний зураг ( ОУ хөдөлмөрийн байгууллагын стандарт)
  • Лабораторийн шинжилгээ (JCI итгэмжлэгдсэн стандарт)
  • МШӨ судлаач эмч, сувилагч, удирдлага, хяналтын баг (олон улсад мэргэшсэн мэргэжилтнүүд)
Verified by MonsterInsights