Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

“Healthy and balanced nutrition” сэдэвт сургалт зохион байгууллаа
5 сарын 11-ний өдөр эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй сургалтын хүрээнд Харвардын Анагаах Ухааны Их Сургууль, Харвард Ти Эйч Чан Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн дэд профессор  Д.Ганмаа доктор “Healthy and balanced nutrition” сэдвээр Интермед эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд онлайн сургалтыг Монголд хийсэн судалгаанууд дээрээ үндэслэн явууллаа.
Бидэнд үнэ цэнэтэй мэдлэгээсээ хуваалцсанаас гадна та бүхэнд анагаах ухааны нотолгоо, судалгаа шинжилгээнд тулгуурлан гаргасан зөвлөмжүүдээ хуваалцахыг дэмжсэнд талархалаа илэрхийлье. Ингээд зөвлөмжүүдээс та бүхэндээ хүргэж байна:
  • ЭРҮҮЛ ХООЛЛОЛТЫН ТАВАГ ГЭЖ ЮУ ВЭ?
Эрүүл Хооллох Таваг нь Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн Их Сургуулийн Шим Тэжээл судлаач мэргэжилтнүүд, Харвардын Эрүүл Мэндийн Нийтлэгчдийн хамтран гаргасан эрүүл, тэнцвэртэй хооллох арга буюу таны хоолны тавагны хэдэн хувийг ямар хүнс эзлэх ёстой вэ гэсэн зөвлөмж юм. Та гэр бүлдээ болон ажилдаа хоол бэлдэж авч явахдаа ч энэхүү удирдамжийг дагахыг зөвлөж байна. Эрүүл хооллох тавагны зөвлөмжийг хэвлэж аваад хөргөгчин дээр нааснаар та өдөр бүр эрүүл, тэнцвэртэй хооллохыг санах болно!
Та ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
  • ЭРҮҮЛ ХООЛЛОЛТЫН АСУУДЛЫГ ШИЙДЭХИЙН ТУЛД БИД ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?

✔ Хүн aмын эрүүл хүнсний талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх,

✔ Эрүүл хүнсний эрэлт хэрэгцээг үүсгэх,

✔ Монгол хоолны баялаг соёл уламжлалыг хадгалж үлдэхийн сацуу Монгол үндэсний хоолонд илүү тэжээллэг, өргөн сонголттой шинэчлэлийг хийж хоол хүнсний төрлийг нэмэгдүүлэх,

✔Судалгаа үр дүнд тулгуурласан Монгол хүний хооллолтын зөвлөмжийг шинэчлэн сайжруулах,

✔ Монгол хүний эрүүл амьдрахад шаардлагатай хоол хүнснээс авах зөв зохистой шим тэжээлийн үнэ цэнийг тодорхойлох нь чухал

  • ХҮН АМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ИДЭВХИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХҮНСНИЙ НЭР ТӨРЛИЙГ ОЛШРУУЛАН, ЭРҮҮЛ ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ, ҮҮНД:

✔ Малын мах болон боловсруулсан махан бүтээгдэхүүний хэрэглээг багасгах, зарим тохиолдолд загас, тахиа, шувуу, өндөг, гэх мэт уургийн бусад эх үүсвэрээр орлуулах;

✔ Боловсруулсан үр тариагaaр хийсэн гурил, гурилан  бүтээгдэхүүний хэрэглээг бүхэл үр тарианы сонголтоор солих;

✔ Тосны өндөр агууламжтай сүү, цагаан идээг тосны агууламж багатайгаар солих;

✔ Амьтны гаралтай өөх тосны оронд ургамлын тос түлхүү хэрэглэх,

✔ Төмс, амттан, чихэр агуулсан шүүс, ундаа, түргэн хоол, давсны агууламж өндөртэй бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах;

✔ Жимс, хүнсний ногоо, шош, буурцаг, үр, самрын хэрэглээг нэмэгдүүлэх.

✔ Гаднаас хангалттай хэмжээнд авах боломжгүй бичил шим тэжээлийг xүнсэндээ баяжуулах

Эх сурвалж:

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба

Яаралтай тусламж, Дүрс оношилгоо 24 цагаар ажиллаж байна
Шуурхай холбоос