Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Орон нутагт мэс заслын үзлэг оношилгоо зохион байгууллаа
Нийтэлсэн огноо: 2024-05-31

Интермед эмнэлэг жил бүр нийгмийн хариуцлагын хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай байгаа алслагдсан дүүрэг, сумдын иргэд болон тусгай хэрэгцээт иргэдэд зориулж үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийдэг билээ.

Энэ жилийн хувьд бид бүхэн орон нутгийн иргэддээ зориулж хөнгөлөлттэй үнээр мэс заслын үзлэг, оношилгоог Интермед Дархан клиник дээр зохион байгуулж ажиллалаа.

Интермед эмнэлгийн элэг цөс, нойр булчирхайн мэс заслын эмч Э.Тайванбаатар, цээжний хөндийн мэс заслын эмч С.Xүрэлбаатар, нүүр ам толгой хүзүүний мэс заслын эмч Б.Батцэнгэл, гэмтэл согогийн мэс заслын эмч Ч.Төмөр-Очир бүрэлдэхүүнтэй баг 5 сарын 30, 31-ний өдрүүдэд Дархан клиник дээр 100 орчим хүнд үзлэг, оношилгоо хийсэн бөгөөд хавдрын тохиолдол 1, хагалгааны заалттай 4 тохиолдлыг оношлон илрүүлсэн байна.


Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+