Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Хөхний хорт хавдрын дэлхийн чуулга уулзалтад Интермед эмнэлгийн төлөөлөл оролцлоо
Нийтэлсэн огноо: 2024-05-07

БНСУ-ын Хөхний хорт хавдрын нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг Хөхний хорт хавдрын дэлхийн чуулга уулзалтыг болж өнгөрлөө. Тус чуулганаар эрдэмтэн, судлаач, эрүүл мэндийн ажилтан, нөлөөллийн бүлэг болон бодлого боловсруулагч нар хамтран дэлхий нийтийн анхаарлыг хөхний хавдрын өвчлөлд хандуулах, хөхний хавдар болон түүний эмчилгээний талаарх ойлголт өгөх, хөхний хорт хавдартай өвчтөнүүдийн амьдралын чанарыг сайжруулах зорилготой билээ.

Дэлхийн 60 гаруй орны 3842 эмч мэргэжилтэн цугласан тус чуулганд Интермед эмнэлгийн мэс засал, хавдар судлаач 6 эмч нар оролцсон бөгөөд нийт 4 судалгааны өгүүлэл хэлэлцүүлж, залуу эмч нарын мэтгэлцээнд Интермед эмнэлгийн хавдар судлаач эмч Б.Билгүүнзаяа, мэс заслын эмч М.Одбаатар нар амжилттай оролцсон байна.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+