Интермед эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлал, дурангийн төвөөс 11 дэх жилдээ зохион байгуулж буй “Хоол боловсруулах дурангийн оношилгоо эмчилгээний үед хийх тайвшруулалт өвдөлт намдаалт ба дурангийн халдваргүйтгэл чанарын хяналт” Амилуулах суурь тусламжийн сургалт 2024 оны 5-р сарын 3, 4-ний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.
Онлайн болон танхимын hybrid хэлбэрээр зохион байгуулсан тус сургалтад нийслэл, аймаг, дүүргийн эмнэлгийн 120 гаруй эмч мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд сургалтаар
– Оношилгоо, эмчилгээний үеийн тайвшруулалт болон Дурангийн халдваргүйтгэл ба чанарын хяналт гэсэн хоёр дэд сэдэвт хэлэлцүүлэг
– Амилуулах суурь тусламжийн гардан сургалт хийсэн байна.