4 Цэнт вакцин гэж юу вэ?
А хүрээний (H1N1), (H3N2), Б хүрээний [B/Washington/15/2016], [B/Phuket/3073/2013] 4 төрлийн вирусээс урьдчилан сэргийлэх томуугийн вакцин юм.
Ямар хугацаанд дархлаа тогтоох вэ?
Томуугийн эсрэг дархлаажуулалтын вакцин нь тухайн жилд дэгдэж байгаа вирусээс нэг жилийн хугацаанд хамгаална.
Вакцины тун хэлбэр:
Булчинд тарьж хэрэглэнэ.
Насны заалт:
6 сараас дээш насны хүүхэд, том хүн
Үнэ: 50,000
Вакцины цаг захиалах:
Intermed app ашиглан урьдчилан төлбөрөө хийж цаг захиална. Хэрэв боломжгүй бол Интермед төв эмнэлэг, Сонгинохайрхан, Сүхбаатар клиникийн салбаруудад шууд ирж бүртгэл хийлгэн төлбөрөө төлөөд томуугийн дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
Вакцины цагийн хуваарь:
Интермед төв эмнэлгийн гадаах асарт 8-р сарын 20-ноос эхлэн Даваа-Баасан 09:00-17:00 Бямба 09:00-16:00 Ням 09:00-14:00
Интермед Сонгинохайрхан клиник салбарт 8-р сарын 23-наас эхлэн Даваа-Баасан 09:00-17:00
Интермед Сүхбаатар клиник салбар 8-р сарын 25-наас эхлэн Даваа-Баасан 09:00-17:00
Томуугийн вакцин хийлгэхэд анхаарах зүйлс
- Сүүлийн 1 сарын хугацаанд өөр төрлийн вакцин хийлгээгүй байх
- Ханиад томуугийн шинж тэмдэггүй байх