2024 оны 3-р сарын 22-25 ны өдрүүдэд Тайван улсад зохион байгуулагдсан Ази далайн орнуудын дүрс оношилгооны нийгэмлэгийн 22-р их хуралд (AOCR 2024) Интермед эмнэлгийн дүрс оношилгооны эмч нарын баг амжилттай оролцон өөрсдийн хийсэн судалгааны ажлаа танилцуулаад ирлээ.
Энэ жилийн хурлыг “The precision of Radiology” гэсэн сэдвийн дор зохион байгуулсан бөгөөд нийт 45 орны 2250 оролцогч оролцон 167 аман илтгэл, 378 постер илтгэлийг хэлэлцсэн байна.