Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Урьдчилан сэргийлэх тасгийн эмч, шим тэжээл судлалын магистр Ч.Нүрмаамаамаа Өмнөд Солонгосын Бусан хотод зохион байгуулагдсан KSSMN 2024 олон улсын хуралд оролцоод ирлээ.
Нийтэлсэн огноо: 2024-04-05

Урьдчилан сэргийлэх тасгийн эмч, шим тэжээл судлалын магистр Ч.Нүрмаамаамаа Өмнөд Солонгосын Бусан хотод Korean Society of Surgical Metabolism and Nutrition -с зохион байгуулсан KSSMN 2024 олон улсын хуралд оролцоод ирлээ.  

Энэхүү хурлаар сүүлийн үед өргөн хийгдэж буй жин бууруулах мэс заслын эмчилгээ болох бариатрик мэс заслын өмнөх болон дараах хоол, шим тэжээлийн менежментийн аргуудтай танилцлаа. 

Бариатрик мэс засал нь хэт таргалалттай хүмүүст жин хасах, 2-р хэлбэрийн чихрийн шижин, цусны даралт ихсэх, үе мөчний эмгэг зэрэг таргалалттай холбоотой үүсэх бодисын солилцооны эмгэгүүдийн эрсдлийг бууруулах зорилгоор хийгддэг ходоод тайрах мэс засал юм.  

Мөн ходоод, элэг, нойр булчирхайн, бүдүүн гэдэс зэрэг бусад хоол боловсруулах эрхтний хавдрын мэс заслын өмнө болон дараа шим тэжээлийн үнэлгээ, дэмжлэг, хяналтыг үр дүнтэй явуулах аргуудын талаар мэргэжилтнүүдээс туршлага судаллаа. 

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+