2024 оны 3-р сарын 3 наас 7-ны хооронд Дэлхийн мэдээгүйжүүлэгч эмч нарын 18 дах удаагийн хурал (WCA 2024) Сингапур улсад болж байна. Энэхүү хурал нь 2016 оноос оноос анх удаа биечлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд олон улсын мэдээгүйжүүлэгч эмч нар биечлэн уулзаж харилцан мэдлэг, туршлагаа хуваалцсан томоохон арга хэмжээ болж байна.
Интермед эмнэлгийн Мэдээгүйжүүлэгийн эмч нар энэхүү дэлхийн чуулга уулзалтад амжилттай оролцож байна. Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн эрхлэгч Н.Батгомбо “What does a bad Pre-Operative system look like?” сэдвээр аман илтгэл тавьж хэлэлцүүлсэн бол, мэдээгүйжүүлгийн эмч Т.Солонго “Ultrasound guided Regional Anesthesia in Elderly patient for Modified Radical Mastectomy” сэдвээр эмнэлзүйн тохиолдлын танилцуулгаа постер хэлбэрээр танилцуулсан байна.