Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Нурууны муруйлтын үе дэх хөдөлгөөн засал эмчилгээ
Нийтэлсэн огноо: 2024-01-30

Нурууны муруйлт гэдэг нь нурууны яс баруун, зүүн аль нэг талруугаа хэвийн бусаар муруйхыг хэлнэ. Нурууны муруйлт нь ихэвчлэн өсвөр насны хүүхдүүдэд  илэрдэг. Нурууны муруйлтыг коббын өнцгөөр тодорхойлдог. Нурууны муруйлтын өнцөг чиглэл нь хүн бүрт өөр байдаг тул зарим тохиолдолд гаднаас харахад мэдэгдэхгүй байж болно.  


Өсвөр насны хүүхдийн нурууны муруйлт   

Шалтгаан тодорхойгүй  

– Зовиургүй  

– Ихэвчлэн хөнгөн  

– Хүйс: эмэгтэй хүүхэд их илэрдэг.   

– Муруйлтын 80% нь өсвөр насны хүүхдийн муруйлт эзэлдэг. 

Өсвөр насны хүүхдийн нурууны муруйлт нь хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд ихэвчлэн бэлгийн бойжилтын үед оношлогддог.   


Өсвөр насны хүүхдийн нурууны муруйлтын насны ангилал 

 Нярай:  0-3 нас  1%, 60% эрэгтэй хүүхэд  

  • Хүүхэд нас:  4-10 нас , 10-15% 
  • Өсвөр нас:  11-17 настай   

 Шинж тэмдэг:  

Idiopathic Scoliosis | Boston Children's Hospital

  • 2 мөр тэгш бус 
  • 1 талын дал нөгөө далнаас илүү товойж гарсан 
  • Нэг талын хавирганы ирмэг илүү тод харагдана 
  • Бэлхүүс тэгш бус 
  • 1 талд гар их бие хоорондох зай их 
  • Нурууны нугалам тэгш бус муруйсан  
  • 2 түнх нэг түвшинд биш  
  • 1 талын аарцаг дээр байрлалтай 
  • Урагшаа бөхийлгөх үед нурууны нэг тал овойх 

 👉#Манайх_төрөл_бүрийн_шалтгаантай #нурууны_хурц_болон_архаг_үеийн #өвдөлт_намдаах, нуруу хүзүүний суулт , шохойжилт мэдрэл дарагдалт , нурууны муруйлт, бөгтгөр, чангарсан булчин суллах , аарцагны гажилт, саа саажилтын дараах нөхөн сэргээх багц ...

Коббын өнцгийг хэмжиж нурууны муруйлтын хүнд хөнгөний зэргийг илрүүлдэг.  


Оношилгоо:  

  • Сэргээн засалч эмч болон Хөдөлгөөн засалч нь бодит үзлэг хийнэ.  
  • Нурууны муруйлтыг илрүүлэх өвөрмөц үнэлгээ: Адам тест , сколиометр шугам  
  • Рентген зураг  

Эмчилгээ:  

  • Хөдөлгөөн засал эмчилгээ:  1 сар – 6 сар , урт хугацааны:   
  • Биеийн буруу байрлал засах, нуруу доод мөчдийн  булчингийн хүч тэсвэр сайжруулах дасгал, сунгалтын дасгал, амьсгалын дасгал, тэнцвэрийн дасгал, гэртээ хийх дасгалын зөвлөгөө гарын авлага өгөх, эцэг эх асран хамгаалагчид нь зөвлөгөө,мэдээлэл өгөх .  
  • Бэхэлгээ зүүх: кобб өнцөг 20 градусаас их үед.  
  • Kenisio tape: өвдөлт бууруулах, хөдөлгөөн, булчингийн үйл ажиллагаа дэмжих,  
  • Урьдчилан сэргийлэлт: сургуулийн эмчийн үзлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн боловсрол олгох , зөв суух, хүнд цүнх уурэхгүй байх.  
  • Цахилгаан эмчилгээ  
  • Эмийн эмчилгээ 
  • Мэс засал эмчилгээ 

 No photo description available.

 Сурагчдын цүнхэнд нарийн стандарт тогтоох цаг нь болсон

 Н.Алтанхундага: Сандалны гуравны нэг дээр цэх суух нь нурууны өвчнөөс сэргийлэх хамгийн зөв дадал | Peak News

Хөдөлгөөн засалч: Б. Цэнгүүн  

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights