Интермед эмнэлгийн радиологийн тасгийн эмч Г.Чанцалсүрэн Харвардын их сургуулийн эмнэлэг болох Массачусетсийн төв эмнэлгийн Радиологийн тасагт Хэвлийн хөндийн дүрс оношилгооны чиглэлээр эмнэлзүйн дадлага сургалтанд хамрагдаад ирлээ.
Массачусетсийн нэгдсэн эмнэлэг нь нийгэм эдийн засгийн байдлаас нь үл хамааран Бостончуудад тусламж үзүүлэх зорилгоор Харвардын их сургуулийн шинэ анагаах ухааны сургуулийн анхны сургалтын эмнэлэг болж байгуулагджээ. Чанцалсүрэн эмч дадлага хийх хугацаандаа “Монгол дах тохиолдлууд” сэдвээр илтгэлийг амжилттай хэлэлцүүлсэн байна.
(MGH-ийн Радиологийн тасгийн эрхлэгч Dr. James Brink)