Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Түрүү булчирхайн томролт гэж юу вэ?
Нийтэлсэн огноо: 2020-05-08

Түрүү булчирхайн томролт буюу аденом гэж юу вэ?

Түрүү булчирхай нь эрэгтэй хүний бэлгийн хэвийн үйл ажиллагаа болон эр бэлгийн эс боловсроход идэвхтэй оролцдог эрхтэн юм. Зарим үед дөчин наснаас эхлэн таагvй өөрчлөлтvvд гарч, эд нь аажмаар хатууран булчирхай хэмжээгээрээ томордог. Энэ томролтыг түрүү булчирхайн булчирхайн томролт эсвэл хоргүй хавдар гэж нэрлэдэг. Түрүү булчирхайн томролт нь 40 настай эрчvvдийн 20%, 60 насанд 70% ба 80 насанд 90% тохиолддог.

Шалтгаан

Түрүү булчирхайн томролт vvсэх шалтгаан нь бүрэн судлагдаагүй байна. Мөн бэлгийн үйл ажиллагааны идэвх, бэлгийн чиг хандлага, архи, тамхи хэрэглэх байдал эсвэл үрэвсэлт болон БЗХӨ нь түрүү булчирхайн томролттой холбоотой эсэх нь бүрэн нотлогдоогvй. Энэ өвчнийг эрчүүдийн цэвэршилтийн нэг гэж vздэг учир нас ахих тусам өвдөх эрсдэл нь нэмэгдэнэ.

Явц

“Түрүү булчирхайн хоргүй хавдар” гэсэн нэр томьёо нь түрүү булчирхайд жижиг зангилаанууд үүссэнээр хэмжээ нь томрон аажмаар шээс гадагшлуулах сувгийг (шээсний сүв) дардагтай холбоотой. Хэрэв суваг түрүү булчирхай дундуур гардаггүй байсан бол өвчин огт vvсэхгvй байх боломжтой. Иймд түрүү булчирхайн томролтын гол шинж тэмдэг нь шээс гаралтын алдагдал болдог.

Шээх явц нь сэтгэл ханамж авчрахаа больсон vед өвчин эхэлдэг гэж vздэг. Энэ үед л эрчүүд эмчид хандах ёстой. Хэсэг хугацааны дараа шээс чєлєєтэй гарахгvй, хvч муутай болно. Шээсний урсгал удаан болж, нэг удаа гарах шээсний хэмжээ багасна. Давсгаа бүрэн суллаж чадахгүйгээс болж шээс задгайралд хvргэх аюултай.

Түрүү булчирхайн томролтын энэ шатанд тохиолдох бас нэгэн илрэл бол шээс хүчтэй хүрэх ч шээсээ барьж чадахгүй болдог. Хурц шээс хаагдалт нь өвчний хамгийн эрт үед ч илрэх боломжтой. Энэ байдлыг хэт даарах, согтууруулах ундаа хэрэглэх, удаан хугацаагаар давсаг сулрахгүй байх зэрэг хvчин зvйлvvд єдєєдєг.

Давсагны даралт ихэссэнээр вений судаснууд гэмтэж, улмаар болж цустай шээс гардаг (гематурия). Өвчин даамжирч шээс саатах болсноор давсагт чулуу үүснэ. Түрүү булчирхайн томролтын хамгийн аюултай хүндрэл бол түрүү булчирхайн хавдар юм.

Шинж тэмдэг

  • Ойр ойрхон шээх
  • Шөнө олон дахин босож шээх
  • Дүлж шээх
  • Шээсний урсгал муудах
  • Шээс үлдэх
  • Давсаг бүрэн сулрахгүй байх

Оношилгоо

Шээс ялгаруулалтад нь ямар нэг асуудал гарсан тохиолдолд эрчүүд ноцтой хүндрэлд хүргэлгүйгээр бөөр, шээс, бэлгийн эмчид хандаарай. Түрүү булчирхайн томролтоос гадна эдгээр шинж тэмдгийн цаана єєр бусад ноцтой хямралууд байх боломжтой. Тухайлбал, шээсний сүвний нарийсал, мэдрэлийн системийн гэмтлээс vvссэн шээс ялгаруулалтын хямрал, үрэвсэлт процесс зэрэг байж болно.

Түрүү булчирхайн томролтыг оношлох зорилгоор эмч шулуун гэдсээр хурууны үзлэг хийж түрүү булчирхайг тэмтрэн, хавдрын шинж чанар буй эсэх, євчний явц хэр хvндэрснийг дvгнэнэ. Тvvнчлэн нэмэлт мэдээлэл авахын тулд бага аарцгийн болон түрүү булчирхайн хэт авианы шинжилгээ хийнэ. Түрүү булчирхайн өмөнгийн оношийг үгүйсгэхийн тулд түрүү булчирхайн эсийн дээж авч шинжилгээ хийнэ. Мөн урофлоуметрийн тусламжтайгаар давсагны үйл ажиллагааг дүгнэх зорилгоор шээсний урсгал болон үлдэгдэл шээсний хэмжээг тодорхойлно.

Эмчилгээ

Түрүү булчирхайн томролтын эхэн шатанд эмийн эмчилгээ хэрэглэдэг. Гэвч ихэнх өвчтєнүүд зєвхєн шээс саатаж эхлэх үед л (давсаг бүрэн сулрахгүй, шээс гоожих, эсвэл байнга шээсний дутуу гарах) эмчид ханддаг. Ийм тохиолдолд ихэвчлэн хагалгаа хийгдэх шатанд хүрсэн байдаг.

Интермед эмнэлгийн урологийн мэс заслын тасаг нь түрүү булчирхайн томролтын үед Olympus ESG 400 технологи ашиглан түрүү булчирхайг ууршуулж хусах буюу TURis мэс заслын аргаар цус алдалт багатайгаар дурангаар хийж байна.

Энэхүү мэс заслыг хийхдээ шээсний сүвээр дуран оруулж түрүү булчирхайг авдаг. Томорсон түрүү булчирхайн эдийг ууршуулж, хусаж авснаар мэс заслын үеийн болон мэс заслын дараах цус алдалт бага, шээсний сүвэнд гуурс байршуулах хугацаа богино буюу 48 цаг байдаг давуу талтай. Мөн эмнэлэгт байх хугацаа багаас гадна нөхөн сэргэх хугацаа хурдан байна.

Урьдчилан сэргийлэлт

Энэ өвчний хувьд сэргийлэх тусгайлсан арга хэмжээ байдаггүй. Хамгийн гол нь тvрvv булчирхайн томролтыг эмчилдэг эм, бэлдмэлийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болохгvй гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн 50 түүнээс дээш настай эрэгтэйчүүд жилдээ нэг удаа бөөр, шээсний замын мэс заслын эмчид очиж нарийн шинжилгээ хийлгэж дадах нь зvйтэй.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+