Интермед эмнэлгийн радиологийн тасгийн эмч Г.Чанцалсүрэн АНУ-ын Чикаго хотод зохион байгуулагдсан дэлхийн хамгийн томд тооцогддог Хойд Америкийн Радиологийн нийгэмлэгийн 109 дэх хуралд оролцоод ирлээ. Энэхүү хурлаар 300 гаруй лекц сургалт, 3500 орчим судалгааны ажлууд аман болон постер хэлбэрээр тавигдсан нь орчин үеийн радиологичдод сүүлийн үеийн хамгийн чухал сэдвүүдээр санал бодлоо солилцох боломж олголоо. Мөн хиймэл оюун ухаан (AI)-д чиглэсэн 38 хуралдаан болсон байна.