Scientific Sessions 2023
Америкийн Зүрхний Нийгэмлэгийн гишүүн Интермед эмнэлгийн Зүрх судасны тасгийн эмч Анагаах ухааны доктор Э. Болормаа АНУ-ын Филадельфия хотод болсон #AHA 2023 буюу ‘’Scientific sessions 2023’’ олон улсын хуралд амжилттай оролцоод ирлээ.
Тус хуралд 90 гаруй улсын эмч, судлаачид оролцож зүрх судасны салбар дах сүүлийн үеийн дэвшилтэт шинжилгээний аргууд, эмчилгээний шинэ ололтуудаас хуваалцжээ. Нийтдээ эрдэм шинжилгээний 4000 орчим сэдвээр илтгэлүүд тавигдаж, 700 орчим хэлэлцүүлэг өрнөсөн байна.